Кино урлагийн дээд сургуулиас зохион байгуулж буй мэргэжил сурталчлах долоо хоногийн аяныг Сэтгүүл зүйн факультет амжилттай эхлүүллээ. Тус сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд 10 сарын 17-ноос 21-ний хооронд өөрийн мэргэжлээ бусад залуустаа таниулах зорилгоор олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Эхний өдрөө МУСГЗ, шинжлэх ухааны доктор, профессор, сэтгүүлч, зохиолч, орчуулагч С.Лочин багшийн удирдлаган дор “Сэтгүүлчийн тангараг”-ийг сэтгүүлзүйн ангийн нийт оюутнууд өргөж эхлүүлэн, “КУДС” ток шоуны зочноор сургалтын албаны дарга С.Мөнхжаргалыг урьж сонирхолтой сэдвээр ярилцсанаар өндөрлөсөн юм. Аяны 2 дахь өдөр сэтгүүлчийн ангийн оюутнуудын бүтээсэн богино хэмжээний кино болон хөрөг нэвтрүүлэг, дуу оруулсан дэлгэцийн бүтээлүүдийг 1-р курсын оюутнуудад үзүүлсэн. Аяны энэ өдрүүдэд “Талархлын хайрцаг” ажиллаж байгаа бөгөөд хэн нэгэнд баярласан талархсанаа илэрхийлэх боломж нээлттэй байна.


Leave a Reply