МСҮТ-ийн багш, оюутнууд эсэргүүцлээ илэрхийллээ

Өнөөдөр буюу 10-р сарын 18-нд МСҮТ-ийн 450 гаруй хүүхэд залуучууд “Тусгаар тогтнолын ордон”-ы гадаа жагсаал хийлээ. 10 сарын 6-нд болсон жагсаалын үеэр холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөөгүй тул дахин жагссан байна. Жагсаалын үеэр оюутнууд “Бид баялаг бүтээгчид”, “70 мянган төгрөгөө авъя”, “Нимгэн дэвтэр, хямд бал авдаг мөнгийг минь өгч сурах боломжоор ханга” гэсэн уриа лоозон барьжээ.

Социалист нийгмийн үеийн цэцэглэлт, бүтээн байгуулаглалтын гол эзэд нь МСҮТ-ийн төгсөгчид байсан бөгөөд тэд хамгийн гол ажилчин ангийг бүрдүүлдэг байна. Гэтэл энэ жил МСҮТ-д элсэгчдийн тоо 2 дахин буурсан нь төрийн бодлого алдагдаж буйтай холбоотой гэж үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *