“Алтан намар” хөгжмийн наадмын нээлт боллоо

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос санаачлан “Алтан намар” хөгжмийн наадмыг жил бүр зохион байгуулсаар энэ жил 35 дахь наадамтайгаа золгож байна.
Хөгжмийн наадмын нээлтийг ая зохиогч Гончигийн Бирваа агсны 100 насны ойд зориулан Цэргийн дуу бүжгийн чуулгын Үлгэр жишээ үлээвэр хөгжимчид “Цэргийн нөхрөө”, “Партизан’ гэх аясыг эгшиглүүлсэн юм. Энэ удаагийн хөгжмийн нээлтийн онцлог нэгэн үзүүлбэр нь бүжиг дэглээч Г.Дуламсүрэнгийн “Хөмрөгөн гурвалжин” этно бүжиг байлаа.

35 дахь хөгжмийн наадмын нээлт өмнөх жилүүдээс онцлох зүйл арвинтай боллоо. Өнөөдөр нээлтээ хийсэн наадмын гоцлол цөөхүүл хөгжмийн шалгаруулалт маргааш ХБК-д явагдана. Харин хаалт буюу томоохон бүтээлүүдийн шалгаруулалт 10 сарын 29-нд улсын филорманид болох юм.

Сэтгүүлзүйн 3-р курсын оюутан Л. Энх-Амгалан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *