Уулзалтанд КУДС-ийн оюутнууд оролцсон бөгөөд киноны уран бүтээлчид, зураглаачийн ур чадвар, техник технологийн тухай нээлттэй ярилцсан юм. Тэрээр: “Кино урлагийн мэргэжилтнээс олон төрлийн мэдлэг чадвар шаарддаг. Кино урлаг бол нийлмэл урлаг юм. Киноны зураглаач гэж дэлгэцийн урлагийн дүрийн дүрслэлийг бүтээдэг хүнийг хэлнэ. Зураг авч сурах болон мэргэжлийн уран бүтээлч байх нь хоорондоо асар их ялгаатай. Аливаа дүрийг жүжигчин бүтээж, зураглаач дүрслэл бий болгодог. Дүрслэл бүтээх гол хэрэглүүр нь зохиомж, гэрэлтүүлэг, зураг авах аргууд юм. Зураглаач хүн тухайн киноны дүрслэлийн ерөнхий шийдлийг гаргах ёстой. Иймээс зохиолтойгоо маш сайн танилцах хэрэгтэй” зэрэг маш олон сонирхолтой сэдвээр ярилцаж, оюутнуудын асуултанд хариулсан юм.


Leave a Reply