“Ховор хүн”

2016 оны 11-р сарын 11 өдөр, 05 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC_1712

“Хүн юмыг мартдагийн ачаар л маргаашийн жаргалыг бодож чаддаг”

Юмыг мартдаггүй хүн үргэлж зовлонтой эсвэл өс хонзонтой байдаг хэмээн энгийн хэрнээ эгэлгүй их авъяасын эзэн МУУГЗ Содовын Баясгалан гуай хэлсэн байдаг.

Тэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотод 1935 онд төрсөн. 16 насандаа Москвагийн Улсын Их Сургуулид элсэн орж Сурган сэтгэл  судлалын ангийг 1952-1956 онд суралцаж төгссөн. Сэтгэл судлалын хичээлийг монголд хамгийн анх  удаа зааж байсан ба өнөөгийн сэтгэл судлалын ухааны үндэс суурийг тавьсан хүн юм. Суу билэг ухаан нь ундраад баршгүй тэрээр жаахан биендээ баймгүй их мэдлэг оюуныг шингээсэн өнөө үеийн бахархалт багш, доктор профессор хүн юм.

Монголын багш нарын 50 хувь нь миний шавь нар гэж бахархан ярих дуртай. Бахархаж ярихаас ч аргаггүй гавъяа шагналтай хүн билээ.

Манай орчин цагийн орчуулгын томоохон төлөөлөгчдийн нэг. Тэр дундаа оросын яруу найргийн их далайгаас дээжлэн авч монгол хэлнээ орчуулж Орос найргийн гэгээ хэмээх ном нь олонд түмний сэтгэлд хүрсэн. Энэ агуу хүнээс номын дуу сонссон их азтай хүн хэмээн би өөрийгөө боддог. Ямар ч конспект байхгүй лекцээ бичүүлдэг. Тухайн орчин нөхцөлд тохируулан аливаа зүйлийг яридаг. Лекц яг цагтаа эхлээд цагтаа дуусдаг. “Би их уяхан хүн эмэгтэй хүний нулимсыг бүр ч үзэж чаддаггүй юм” гэж хэлж байсан нь санаанаас ер гардаггүй билээ. Тиймдээ ч эмэгтэй хүнийг их хүндэлдэг биз ээ. Тэр их яруу сайхан үг нь хаанаас ундардаг юм гэмээр. Яриаг нь сонсоод л баймаар яриулаад л баймаар хүн дээ. Аливаа зүйлийн зүй тогтол учир шалтгааныг сайн таньж мэдсэн логик тэс дараалалтай ярьдаг. Яриа болгон нь хүний сэтгэл зүйд нөлөөлсөн нарийн мэдрэмжтэй байж чаддаг Хүн хэмээх бодгалийн сэтгэлийн гүн рүү нэвтэрч чаддаг.Тэр хүний хэлж ярьж буй үг бүхэн нь үнэ цэнэтэй. Багшлах арга зүйд гойд эзэмшсэн хүн.

Одоогийн нийгэмд ийм авъяастай хүн ховор биз ээ… Нэгэн ярилцлагандаа багш хүн гэж ямар байх ёстой вэ? Гэхэд:

Амьдрал нь хамгийн ядуу атлаа сэтгэл нь их баян хүнийг хэлнэ. Яагаад гэвэл өөрийгөө бусдад зориулчхаад өөрөө юу ч үгүй хоцордог хүн гэж хэлсэн байдаг. Баясгалан багшийг мэдэхгүй хүн гэж ховор биз ээ. Энэ хүн байгалиас заяасан төрөлхийн хурдан сэтгэдэг авъяастайгаас гадна түүний өсөж төрсөн ахуй эцэг эхийн хүмүүжил гайхалтай нөлөөлсөн байх. Багш сурган хүмүүжүүлэгч хүн болоход нь аав нь маш их нөлөөлсөн.Багш

Авъяас билгийг нь магтаад дуусахгүй

Хийсэн гавъяаг нь үнэлээд баршгүй МУУГЗ багш сурган хүмүүжүүлэгч Содовын Баясгалан.

Социалист хэв маяг түүнийг эвдээгүй нь жинхэнэ 21-р зууны хүн гэлтэй. Ёстой л ийм хүн мянгад нэг төрдөг байх. Энэ хүний яруу алдар сод их ухаан билэг нь үүрд мандан бадрах болтугай.

 Баярлалаа.

Сэтгүүлчийн 4-р курсын оюутан М.Дайриймаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх