Өнөөдөр буюу 11 сарын 10-ны өдөр сэтгүүлзүйн багш С.Халиуны урилгаар МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал хүрэлцэн ирж оюутнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр баримтат нэвтрүүлгийг хэрхэн бүтээх талаар ярилцсан юм. Тэрээр: “Аливаа зүйлийг бичихдээ баримтыг чухалчлах хэрэгтэй. Баримтыг бий болгох биш эрж хайх нь чухал юм. Баримт нь бүтээлч сэтгэлгээг бий болгодог. Орчин үед сэтгүүлзүйн хэлбэр нь аль нэг төрөл зүйлээр дагнасан биш hybrid буюу холимог аргаар бичигддэг болсон. Тийм учир оюутан залуус та бүхэн өөрийгөө бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй.” зэрэг олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцаж, оюутнуудын асуултанд хариулсан юм.

“Баримтат нэвтрүүлгийг хэрхэн бүтээдэг вэ?”

Leave a Reply