Содовын Баясгалан гуайн ном зохиолоос

2016 оны 12-р сарын 03 өдөр, 07 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
40276_72349

1

Баясгалан С.

Сурган хүмүүжүүлэх өгүүллүүд : Ред Д.Өлзий.-УБ.:ШУАХҮ.-1977.-75х.

               Энэхүү ном нь С.Баясгалан багшийн маань 11 өгүүллүүдээс бүтсэн ба хүн, хүнийг сурган хүмүүжүүлэх, танин мэдэх, гоо зүй, урлагийн талаарх мэдлэгийг эрдэм шинжилгээний хялбаршуулах аргаар ойгомжтойгоор онолын мэдлэгийг хүн бүрт хүртээмжтэйгээр ойлгуулахыг чухалчилжээ. Бидний ухан ойлгож, судлаж уншихаас төвөгшөөдөг энэ үеийг эртнээс мэдсэн гэлтэй уран зохиол болон ШУ – ны тал бүрийн мэдлэгийг шигтгэж, нэгтгэн нэгэн гайхалтай эрдэм шинжилгээний бүтээл бүтээжээ. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг бол энэхүү ЭШ – ний өгүүллүүдтэй танилцснаар нэлээд хэдийг буудах буй за.

 

7

 

Баясгалан С.

Хүмүүжлийн тухай өгүүлэх нь/Ред.Ч.Түмэндэлгэр.-УБ.:УХГ.-1990.-69х.

Энэхүү ном 15 сэдэвээс бүтсэн бөгөөд хүн эхийнхээ хэвлийд өсөж, торниж, төрөхөөс эхлээд , сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх , сургууль, өрх гэр, өөрийн бие сэтгэлийг удирдах,  хэрхэн хүн хэмээх алдарыг дааж явах мөн ирээдүйд хүрэх зам, хөдөлмөрийн хүмүүжил зэрэг агуу их ухааныг ШУ- ний мэдлэг, тоо баримт, жишээ, судалгаа, түүх , ишлэл зүйрлэл, ардын цэцэн үгээр баяжуулсан агуу их хүмүүний шавхагдашгүй их мэдлэг нь бүтээл болон бидний оюуныг мялаажээ.

 

2

Баясгалан С.

Орос найргийн гэгээ.- УБ.,2011.-69 х.

Манай уншигчид Оросын яруу найргийн бөхөшгүй одод болох А.Пукин, М.Лермонтов, Н.Некрасов, С.Есениний уран бүтээлээр сэтгэлээ баясгаж, гоо сайхны ертөнцөд нэвтрэн орж байсан хэдий ч цаг үеийн гачаалаас болж тэр болгон хүрч чадаагүй яруу найргийн оргилууд бас үлджээ. Тухайн үеийн үзэл сурталын манант цагийн уршгаар Н.Гумилев, В.Пастернак, О.Мандельштам, А.Ахматова, М.Цветаева зэрэг тэнгэрийн од болсон олон гайхамшигт яруу найргчдын нэр алдар, суу билгийг төдий л мэдэрсэнгүй эдүгээ хүрсэн нь үгээр илэрхийлэх аргагүй гачлан билээ.Оюуны эрх чөлөөний нэрэн гийснээр урьд өмнө сураг төдий байсан тэдний уран бүтээлийг Монгол хэлнээ Содовын Баясгалан гуай маань үхмэл хадмал үгээр хөөцөлдөх биш гоо сайхан, гүн ухаан, сэтгэлгээний мэдрэмжинд нийцүүлэн, сэтгэлээ ширгээж, чөмгөө дундлаж буулгалаа хэмээжээ.

 

 5

Дээжис : Сэлэнгийн зохиолчдын уран бүтээлийн дээж.- СБ.:2010.-672х

Энэхүү Дээжис нь нэгэн талаас нэр бүхий зохиолч , уран бүтээлчдийн туурвил мэт харагдавч үнэндээ Сэлэнгэ түмний түүх соёлын өв сан, амьдрал тэмцлийн эх түүх, арвин баялаг, үзэсгэлэнт дагшин байгалийн тухай магтуу , цаг цагийг эзэлж түүх домог болон мөнхөрсөн алдар суутны тухай уран санаагаар хэлхэж, үгийн цэцнээр шагласан зураглал болно. Содовын Баясгалан багшийн маань шүлэг , орчуулгын бүтээлүүд энэхүү номнд шигтгээ болон гялалзжээ.

 

3

Бүтээлч хүн :Чингэлтэй дүүрэгийн 20 жилийн ойд зориулав.-УБ.:2012.-112 х.

Энэхүү номнд хувь хүн өөрийн түүхээ бичих эх үндэс бол тухайн нийгэмд мөр зэрэгцэн амьдарч буй эгэл ард түмний дундаас өөрийн хийж бүтээсэн их үйлс, амжилтаараа тодорсон авъяас чавдар , мэдлэг боловсролоо дайчлан хөдөлмөрлөж Монгол улсынхаа нэрийг нэр төртэй өргөж яваа энэ цагийн эх оронч , эгэл баатруудын нэгээр Содовын Баясгалан багшийг маань танилцуулжээ.

4

Мөнхтуяа Б.

Эр уулсын сэтгэлийн цуурай.-УБ.:Ундрага принт ХХК.-2005.-207х.99929-6-289-5.

Энэхүү номд эр хүн нь уул, ус, улс орныхоо сүр сүлд, эрхэмсэг бөгөөд хүчирхэг оршихуйд түүний эрдэм чадалаа Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа олон сайхан эрчүүдтэй  уулзан, тэднээрээ бахархаасай , үлгэр дуурайл аваасай хэмээн Монгол улсын сор болсон сайхан эрсийн дундаас Содовын Баясгалан багшийг маань онцлон авч ярилцжээ.

6

 

Баясгалан С.

Цаг цагийн араншин.-УБ.:Мөнхийн үсэг ХХК., 2014.-209х. – 978-99973-2-697-3.

Энэхүү ном 6 бүлэгээс бүрдсэн билээ. Төрийн сүлд өршөө, Алаг хорвоо, эрээн бараан, Харуусал, Эргэцүүлэл, Аавын минь дурсамж зэрэг бүлэгүүдээс бүрджээ.Содовын Баясгалангийн түүх, улс төр, ахуй амьдрал гээд төрөл бүрийн сэдвээр бичсэн нийтлэл, нэжгээд ярилцлага хийгээд түүний хөрөг багтсан . Галтай, цогтой, хурц дайчин , утга төгөлдөр, уран тансаг, үгээр урлах чадвар, өргөн далайцтай оюуны цараа, гүн гүнзгий эрэгцүүлэл, унасан газар , угаасан ус , удам сударын далд ертөнцийг багтаажээ.

 

1182

Бүх үеийн сонгодог жүжгүүд : Боть 4/ Ред:Н.Ганхуяг.-УБ .:Бэмби сан ХХК.-2015.-236х.-978-99962-3-273-2.

Энэхүү ном нь  Дэлхийн улс орнуудын гайхалтай бүтээлээс орчуулагдсан 7 жүжгээс бүтсэн бөгөөд Содовын Баясгалан багшийн маань орчуулга Владимор Маяковскийн “Нохой бөөс “ хэмээх 9 хэсэгээс бүрдсэн жүжиг хэвлэгджээ.

 

138

               Дэлхийн жүжгийн дээжис : Оросын жүжгийн түүвэр Боть:10 .- УБ.-2015.-819х.

Энэхүү ном нь дэлхийн сод бүтээлүүдийг улс орон болон зохиолчдоор бүлэглэн боть 11 боть болгон хэвлэжээ . Энэхүү 11 ботиос Оросын жүжгийн түүвэрт Содовын Баясгалан багшийн маань А.Дударевын “Үдэш “ хэмээх гурван бүлэг жүжиг оржээ.Барилга барихад суурь хамгийн чухалтай адил орчуулгын зохиолын гол үндэс нь сайн орчуулагч билээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх