“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын эзэдтэй уулзалт хийлээ.

Өнөөдөр буюу 12 сарын 8-нд МУГЖ, тайзны ярианы багш Ш.Цэцэгийн урилгаар МУГЖ Г.Равдан, МУСТА, орчуулгын киноны жүжигчин н.Наранбаатар, КУДС-ийн 2016 оны төгсөгч Т.Энхдөл нар ирж оюутан залуучуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын энэ жилийн тэргүүн гурван байрын өгүүллэг болох Балсангийн Лхагвасүрэнгийн “Яргуй нүдлэх цагаар”,  Б.Мягмаржавын “Хөх хүү”, П.Батхуягийн “Зэрлэг зөрлөг” зэрэг өгүүллэгүүдийг уншиж танилцуулсан юм. Мөн оюутнуудын асуултанд хариулж, чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцлоо. Түүнчлэн КУДС-ийн жүжигчний 4-р курсын оюутан Т.Ганхуяг, Б.Сайнжаргал нар шүлэг, өгүүллэгүүд уншиж сонирхуулсан юм.

mini-IMG_0164

mini-IMG_0129mini-IMG_0140

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *