2017-оны дөрөвдүгээр сарын дөрөвний билэгт сайн өдөр КУДС-ийн оюутан театрын тайзнаа Монголын жүжигчдээс Холливудад анхлан хөл тавьж дэлхийн кино урлаг-руу жим дагуулсан Б.Амарсайхан хүрэлцэн ирж оюутан залуустай халуун дотно яриа өрнүүллээ. Тэрбээр “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг кинонуудаар монгол үзэгчдийнхээ талархлыг хүлээсэн жүжигчин юм. Түүний сүүлд тоглосон “Итгэл” УСК-нд түүний гэргий болох Н.Уран продюсерээр ажилласан ба тус кино нь Азийн кино наадамд “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ээр шалгарчээ. Тэрбээр 35 орны 1500 гаруй жүжигчдээс шалгаран Нетфликсийн “Марко Поло” цуврал киноны Ариг бөхийн дүрд амжилттай тоглосон юм. Монгол жүжигчдийн Холливууд руу гарах шонг татсан жүжигчин Амраа хэлэхдээ: “Тус киноны 2-р улиралд монголын зуун жүжигчид тоглохооор болсон нь миний хувьд маш бахархууштай үйл явдал болсон юм” гэв.
Тэрбээр хэлэхдээ: Монголын кино урлаг хуультай болох гэж байна. Энэ хуулиа батлахаасаа өмнө бид маш сайн бодолцож, зөв зүйтэй заалтыг оруулах хэрэгтэй. Үүнээс гадна манай киночид гадаад хэл сурч, техник технологи сайн эзэмшвэл зохино. Ялангуяа хос мэргэжилтэй байх ёстой. Тэгэж чадвал бидэнд боломж байна.Учир нь дэлхийн бусад орнууд өөрсдөдөө байгаа бүх шинэ санаагаа гаргачихсан. Харин манай улс арвин их түүх, соёлтой. Үүнийгээ дэлхийд таниулах л хэрэгтэй байна” гэв.
Сэтгүүлчийн-3р курс: С.Мөнхсолонго


Leave a Reply