Кино Урлагийн Дээд сургуулийн дэргэдэх “Урлах Урлан МСҮТ”-ийн “Нүүр хувиргагч”-ийн Д.Дагийрмаа багштай анги хамт олон өнөөдөр буюу 2017 оны 9 дүгээр сар 15-ны өдөр нүүр будалтын дадлага хичээлийг оюутнуудад нээлттэй хийж үзүүлэн сонирхууллаа. Удахгүй зураг авалт нь болох гэж буй Л.Дандар баатарын тухай түүхэн киноны “проб”-нд оролцох оюутнуудыг байлдааны шархи сорви буюу сэлмэ, буу, халзарсан, зодолдсон зэрэг битүү шарх сорвитой болгон дайны талбар дээр байгаа мэтээр будаж харуулсан юм. Нийт 15 оюутанд тухайн үеийн цэрэг хувцас өмсүүлэн 4 сувилагч, 2 офицер, 9 цэрэг болгон тус бүрд нь тохирох будалтыг хийсэн. Хувцас хэрэгслийг КУДС-ийн Б.Болор-Эрдэнэ багштай “Хувцас дизайн”-ы ангийнхан бэлдсэн байна. Нүүр будсан будагны хувьд мэргэжлийн театрын олон өнгөт хайрцагтай будаг, цавуу, цус, шархны материал зэргийг ашигласан юм. Энэхүү арга хэмжээ нь дээд курсын оюутнууд юу сурсан мэдсэнээ доод курсынхандаа харуулж тэдэнд бодит дадлага болж өгөхөөс гадна, ирээдүйн уран бүтээлчдэд кино бүтээхэд жүжигчин, нүүр будагч хоёрын амьд харилцааг бий болгон өгч байгаагаараа онцлог болсон. Ингээд та бүхэнд оюутнуудын хийсэн нүүр будалтыг сонирхуулья.
“Нүүр хувиргагч”-ийн ангийн оюутнууд дайны үеийн нүүр будалтыг хийлээ


















Leave a Reply