Кино Урлагийн Дээд сургуулийн төгсөгч С.Бүжин өөрийн найруулсан анхны бүрэн хэмжээний кино болох “Сайн аав” уран бүтээлээ багш, оюутнуудад толилууллаа

2017 оны 10-р сарын 05 өдөр, 03 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1d79009c8dbeaf49772589d2a7bea4ea24d6aedd

Про стар” филмсийн бүтээл Good Dad “Сайн Аав” Монголын уран сайхны кино 2017 оны 01-р сарын 20-нд нээлтээ хийсэн.  Уг киног таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээжээ. Тус киноны продюсераар “Про стар” филмсийн захирал: С. Чулуунтогтох ажилласан юм. Кино Урлагийн Дээд сургуулийг 2015 онд Найруулагч мэргэжлээр төгссөн С. Бүжин Good DAD “Сайн аав” уран сайхны киноны зохиолыг бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Тэгвэл Монголын кино урлагт эмэгтэй найруулагч хуруу дарам цөөн гэдгийг үзэгч олон мэдэх билээ. Эмэгтэй хүний торгон мэдрэмж, нямба ажиллагаа харагдсан уг кино группт олон чадварлаг уран бүтээлчид хамтран ажилласан байна. Киноны голд дүрд: Жүжигчин найруулагч: СТА: С. Баттулга, Ш. Жавхлан, таван хүүхдийн дүрд Т.Даваасүрэн агсаны том охин Д. Энхжин, И. Мөрөн, Б. Хачиун, Э. Индра, Б. Ариун-Итгэл нар тогложээ. Мөн туслах дүрүүдэд. Жүжигчин: СТА: Н. Ялалт, С. Батзориг буюу Ишчү, Т. Энэрэл, зэрэг олон чадварлаг жүжигчид оролцож гүйцэтгэлээр “филл” студи ажиллажээ. “Хүн хаанаас эхэлснээ мартаж болохгүй” гэж найруулагч С.Бүжин хэлэн өөрийн мэргэжлээ олж авсан сургуулийнхаа багш, оюутнуудад  “Сайн аав” уран бүтээлээ “Оюутан театрт”-т үзүүлсэн юм.  Киногоо удахгүй Олон улсын кино наадамд  явуулах тухайгаа тэрээр энэ үеэр дурьдлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх