“HALLOWEEN”-НЫ БАЯРТ ЗОРИУЛСАН “БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО”-НЫ УРАЛДААНЫ ТУХАЙ УДИРДАМЖ

2017 оны 10-р сарын 06 өдөр, 02 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
halloween

Сүнсний баяр буюу “Halloween”-ний баярыг угтан “Кино Урлагийн Дээд сургуул”-ийн нэгдүгээр курсын оюутнууд болон “Урлах-Урлан” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Нүүр будагчийн ангийн оюутнуудын дунд “Богино хэмжээний кино”-ны уралдааныг зарлаж байна. Уралдааны зорилго багийн ажиллагааг сайжруулах, мэргэжлийн чанарыг дээшлүүлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх,  найруулагч, жүжигчин, зураглаач, сэтгүүлч гээд хувьсах ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино. Нийт 30 баг өрсөлдөж “Шилдэг баг”,  “Шилдэг нүүр будагч” тус бүрийг шалгаруулах болно.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Багийн гишүүн бүр оролцсон байх
  • Гар утсаараа бичлэг хийсэн байх
  • 20 секундээс 1 минут хүртэлх хугацаатай байх
  • Шинэлэг санааг агуулсан байх

Бүтээл хүлээн авах хугацаа :

  • Зохиол батлах – 10-р сарын 06-ны өдрөөс өмнө “Найруулагчийн ур чадвар”-ын багш Ж.Өнөржаргал болон “Компьютер монтаж”-ны багш Э.Эрдэнэжаргал нараар зохиолоо шалгуулан батлуулах.
  • Зураг авалт – 10-р сарын 09-ны өдрийг хүртэл
  • Хүлээлгэн өгөх – 10-р сарын 14-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Компьютерийн багш Ш.Оюунболд”-д file хэлбэрээр хүлээлгэн өгнө
  • Үзлэг – 10-р сарын 15-ны өдөр 12:00 цагаас “Оюутан театр”-т бүх курсын оюутнуудад үзүүлэн шалгаруулалт явагдана.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шалгаруулах комисс :

  • КУДС-ийн багш нар болон гадны төлөөлөл

Шагналын сан : Шилдэг баг, нүүр будагч тус бүрт Өргөмжлөл, Мөнгөн шагнал олгоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх