Кино фестиваль хэрхэн үр дүнтэй хийх талаар оюутнуудад зөвлөгөө өглөө

Францын кино наадам зохион байгуулагч Бэстин Мэрисон Монголын нөхцөлд ирээдүйд кино фестиваль хэрхэн чанартай үр дүнтэй зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Зөвхөн оролцох бус өөрсдөө зохион байгуулахад юу шаардлагатай болдог, юун дээр анхаарах, наадмынхаа нэр посторыг хэрхэн зөв сонгох зэрэг үнэтэй зөвлөгөөнүүдийг өгөн, өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Ярилцлагын үеэр оюутнууд зөвхөн Монголдоо бус Дэлхийн хэмжээний кино наадамд оролцож өөрсдийн хүчээ сорих хүсэлтэй байгаагаа илэрхийлж, үүнд нь дэмжлэг үзүүлэх боломжтойг ч тэрээр илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *