“Улаанбаатар” кино форум энэ сарын 12-ны өдөр Анкоре төвд зохион байгуулагдана

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар олон улсын  кино наадам”-ыг зохион байгуулдаг. Энэ удаагийн Кино наадмын өмнөх форум  нь  “Олон улсын кино наадам ба боломжууд”, “Олон улсын хамтарсан кино бүтээл ба түгээлт”  сэдвийн хүрээнд явагдана. Илтгэгчдээр Франц, АНУ, Бельги, Швейцарь, ОХУ, БНСУ-ын кино бүтээгчид уригдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *