Кино Урлагийн Дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудын дунд болох “Урлагийн наадам”-ын тухай удирдамж
Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг Урлагийн наадам нь оюутнуудын авьяас чадварыг нээх, хамт олны идэвхи хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Оролцох төрөл:
- Мэндчилгээ {3 мин}
- Зохиолын дуу
- Ардын дуу
- Шүлэг
- Бүжиг гоцлол
- Хамтлаг бүжиг {цэнгээнт, ардын бүжиг}
- Орчин үеийн бүжиг
- Хөгжим {хамтлаг, гоцлол}
- Гадаад дуу
Шалгуур үзүүлэлтүүд:
- Бичлэг, хөгжмийн шаардлага хангасан байдал
- Хувцас жигд байх
- Тайзны соёл
- Анги хамт олны ирц
Хэзээ: 2017 оны 11-р сарын 10-нд 16:00 цагаас “Оюутан театр”-т болно.
Шагнал: 1-р байр – Шилжин явах цом, өргөмжлөл
2-р байр – Өргөмжлөл
3-р байр – Өргөмжлөл
Наадмыг дүгнэх комисс: КУДС-ийн багш болон гадны төлөөлөгчид
Leave a Reply