Кино Урлагийн Дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудын дунд болох “Урлагийн наадам”-ын тухай удирдамж

Кино Урлагийн Дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудын дунд болох “Урлагийн наадам”-ын тухай удирдамж

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг Урлагийн наадам нь оюутнуудын авьяас чадварыг нээх, хамт олны идэвхи хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Оролцох төрөл:

  1. Мэндчилгээ  {Чөлөөт сэдвээр 3 мин}
  2. Зохиолын дуу
  3. Орчин үеийн дуу болон Гадаад дуу
  4. Ардын дуу {Хоршоо ба гоцлол}
  5. Шүлэг , найраглал
  6. Бүжиг гоцлол
  7. Хамтлаг бүжиг  {цэнгээнт, ардын бүжиг}
  8. Орчин үеийн бүжиг
  9. Хөгжим {хамтлаг, гоцлол}

10. Хамтлаг дуу

11. Жүжигчилсэн тоглолт {3 минут}

Шалгуур үзүүлэлтүүд:

  • Бичлэг, хөгжмийн шаардлага хангасан байдал
  • Хувцас жигд байх
  • Тайзны соёл
  • Анги хамт олны ирц
  • Техник хэрэгсэл ашигласан байх

Хэзээ: 2017 оны 11-р сарын 10-нд 16:00 цагаас “Оюутан театр”-т болно.

Урьдчилсан үзлэг: 2017 оны 11-р сарын 08-нд “Оюутан театр”-т үзнэ

Шагнал: 1-р байр – Шилжин явах цом, өргөмжлөл

2-р байр – Өргөмжлөл

3-р байр – Өргөмжлөл

Наадмыг дүгнэх комисс: КУДС-ийн багш болон гадны төлөөлөгчид

Жич: Анги удирдсан багш нар бэлтгэл ажлыг хариуцан ажиллана.

С.Баясгалан багшийн нэрэмжит 1-р курсын жүжигчний ангийнхны дунд зохиогдох шүлгийн уралдаан урлагийн үзлэгийн дараа явагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *