“Харанга”-ын Лхагваа “Монгол ээж” тоглолтоороо ээжүүддээ бэлэг барина

2014 оны 02-р сарын 17 өдөр, 05 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын рок, попын маьд домог болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог хэвлэлтээс ирэхэд цөөхөн хоног үлджээ. Тэрбээр энэ сарын 19-нд “Blue sky tower”-ын  “Diamond ball” танхимд 10.30-д шинэ цомог, тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийхээр товлолоо.

 

Сонирхуулахад тэрбээр шинэ цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд “Монгол ээж” тоглолтоо Монголын үндэсний циркт хийхээр болжээ.

“Монгол ээж” цомог нь дуучин Х.Лхагвасүрэнгийн тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд” зэрэг дөрвөн цомогтоо бие даасан уран бүтээлээсээ түүвэрлэн гаргасан юм. Худалдаанд гарсан цагаас хит дууны жагсаалт, шилдэг цомгийн борлуулалтыг тогтмол тэргүүлдэг авьяаслаг уран бүтээлчийн шинэ цомог ийнхүү бүх сайхан ээжүүдийг магтан дуулах нь ээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх