КУДС-ийн сургалтын албанаас хүсэлт явуулсаны дагуу Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, хэв журмын хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран МСҮТ-ийн сурагчид болон 1-с 4-р курсын оюутнуудтай уулзалт ярилцлага хийлээ. Ярилцлагын эхэнд гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох талаар бичлэг үзүүлэн, олон төрлийн гэмт хэргээс хэрхэн өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага мэдээллийн ихэнх хувийг архидан согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн гаралт эзэлдэг учир оюутан залуусыг энэ төрлийн мансууруулах хэрэглээнээс хол байхыг сануулан хэлж байв. Түүнчлэн сургуулийн ойр орчим үйлдэгддэг танхайрал, халаасны хулгай, дээрэм зэрэг төрлийн гэмт хэрэгт өртвөл цаг алдалгүй цагдаагийн байгууллага, өөрийн сургуулийн сургалтын албанд мэдэгдэж байх хэрэгтэйг оюутнуудад зөвлөмж болгон өглөө. 
Нийслэлийн цагдаагийн газраас оюутнуудад зөвлөмж өглөө



Leave a Reply