Тайвань улсаас манай улсад айлчлан ирж байгаа төлөөлөгчдийг оюутанууд Монгол үндэснийхээ соёлыг шингээсэн урлагийн тоглолтоор угтаж авлаа. Одоогийн байдлаар Тайвань улсад манай улсаас 1000 гаруй оюутнууд суралцдаг байна. Тэд засгийн газрын тэтгэлэг болон төрийн бус тэтгэлэгээр суралцдаг гэдгийг Тайвань улсын соёлын яамны төлөөлөгчид хэлж байлаа. Хөгжлөөрөө Азийн 7 барын нэгэнд тооцогддог тус улсад 400 гаруй Монгол үндэстэн амьдардаг учир Монголчуудтай олон талаараа их ойр байдаг гэдгийг дурьдаж байв. Төлөөлөгчид улсынхаа талаар танилцуулга хийж оюутнуудад мэдээлэл өгсний дараагаар Тайваньд хэрхэн тэтгэлгээр суралцах уу ? оюутануудын зүгээс юу шаардлагатай зэрэг хэрэгтэй мэдээлэл өгсөн юм. Үүнээс гадна ирэх оноос тус улсын 10 киног орчуулан телевизүүдээр гаргахаар төлөвлөж байгааг КУДС-ийн ерөнхий захирал Ж.Солонго хэллээ
Тайвань улсын соёлын яамны Төвд Монголыг хариуцсан байгууллагын төлөөлөгчид уулзалт хийлээ






Leave a Reply