Кино Урлагийн Дээд сургуулийн оюутнууд болон “Урлах Эрдэм” МСҮТ-ийн суралцагчдын дунд “Архигүй амьдрал” видео шторкны уралдааныг зарлаж байна. “Архины эсрэг хамтдаа” аяны хүрээнд зохиогдож байгаа энэхүү уралдааны зорилго оюутан залууст архины хор уршигийг ухуулан таниулах, архидан согтуурахтай холбооотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төдийгүй бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэргэжлийн чиглэлээр хөгжихөд оршино.
Тавигдах шаардлага:
- Хугацаа 1 минутаас хэтрэхгүй байх
- “Архигүй амьдрал” утга санааг илэрхийлсэн байх
- Бичлэг HD форматаар хийгдсэн байх
Бүтээлийг хүлээн авах хугацаа: 2017.12.21-ний өдрийг хүртэл Ш.Оюунболд багш хүлээн авна

Leave a Reply