Их хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр

2017 оны 12-р сарын 16 өдөр, 02 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
хэлмэгдэл

Хэлмэгдүүлэлт энэ үгийг сонсоход хүн бүрийн санаанд хийгээгүй хэргийнхээ төлөө тамлагдаж, амь насаа хөөрхийлөлтэйгөөр алдсан хүмүүсийн тухай төсөөлөгддөг. Хайртай аав, халамжит хань, үр хүүхдээ Их хэлмэгдүүлэлтийн гашуун үед алдсан хүмүүс амьдралынхаа туршид харуусан, өдөр хоногийг цөхрөнгөө баран шаналаж өнгөрөөж байв.

Их хэлмэгдүүлэлтийн нэгэн хохирогчид болсон Бодоо, Данзан гэгч шарын шашны лам хүмүүс байв. 1900-ээд оны үед улс орныхоо эрх ашгийн төлөө нийгэмд дугарснаар хэлмэгдсэн юм. Тэднийг тамлан, хийгээгүй хэргийг нь хийсэн болгон гүтгэсэн ч Бодоо, Данзан нар өөрийн үзэл бодолдоо үнэнч байсаар буудуулан нас барсан. Энэ үеээс хэлмэгдүүлэлт хурдацтай газар авч 1922 онд Их хэлмэгдүүлэлтийн үе эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн нь тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарч байв.

Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байсан. Хэлмэгдүүлэлтээс болж 100мянга гаруй хүн амь насаа харамсалтайгаар алдсан.  Хэрэв эдгээр хүмүүс эсэн мэнд амьдарч байгаад нэг хүнийг 3н хүүхэдтэй болсон гэж үзвэл цөөн хүн амтай манай улсын иргэдийн тоо 300мянгаар нэмэгдэх байжээ.

Мөн шашин шүтлэгийн улмаас 18мянган ламыг буудан хороосон байдаг. Эдгээр амь насаа алдсан лам нарын дурсгалд зориулан барьсан бунхангууд олон бий. Үүний нэг СХД-ийн нутаг болох Хамбын Овоо гэдэг газраас 2005 онд олдсон 600-аад ламын яс, гавал, ойролцоох жалга бунханы доороос олдсон нь олон хүнийг гайхшруулж байв. Тус газарт 2017оны 9р сарын 10нд хэлмэгдүүлэлтэнд өртөж амиа алдсан лам нарын гэгээн дурсгалд зориулж ДБЭТ-ийн уран бүтээлчид богино хэмжээний зохиомжит жүжиг тавьсан нь тухайн үеийг нүдээр харж, биеээрээ мэдрээгүй хүмүүст ойлголт өгөх зорилготой юм.

Аймшигт хэлмэгдүүлэлт үүсэх гол хүчин зүйл нь нам, төрийн өндөрлөгүүд байсан. Тухайн үед эрх барьж байсан МАХН-ын төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд В.И.Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргалтыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм. Халхын голын дайнаас илүү олон хүний амийг бүрэлгэсэн хүмүүс Монголчууд бид өөрсдөө байсан нь харамсалтай.

Амар тайван байгаа айл руу буу орсон цэргүүд ороод л гэрийнхэн 2-3н эр хүнийг дуудаж гарган ойролцоох уул жалганд буудан хороож хайртай хүмүүсээс нь амьдын хагацал үзүүлсэн энэ аймшигт Их хэлмэгдүүлэлтийн үе дахин бүү давтагдаасай…

Сэтгүүлч-3       Ч.Уянга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх