Манай улс дахь кино зохиолын доод үнэлгээг 5 сая болгож тогтоожээ

2017 оны 12-р сарын 20 өдөр, 04 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25507817_1837313603225689_657404462601141360_n

2015 онд анх зохион байгуулагдсан тус арга хэмжээгээр Монгол улс дах кино зохиолын ДООД ҮНЭЛГЭЭГ 5,0 сая төгрөг болгож тогтоосон бол түүнээс хойш нийт 100 гаруй кино зохиол бүртгэгдэж, 20 гаруй зохиолын арилжаа хийгдлээ. Гурав дах жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ уламжлал ёсоор хоёр үе шаттай явагдана:
1-р үе
Ирүүлсэн бүтээлүүдийн 35 хүртэл үг бүхий товч танилцуулга буюу ЛОГЛАЙНЫ дагуу шалгаруулна (Логлайн болон Синопсисыг хэрхэн зөв бичих талаар зөвлөмжийг энд дарж үзнэ үү)
2-р үе
Шалгарсан бүтээлүүдийн 350 хүртэл үг бүхий хураангүй танилцуулга буюу СИНОПСИС-ыг сонирхсон Продюсерүүдэд танилцуулж, сонгогдсон бүтээлүүдийн Зохиолчидтой уулзалтыг зохион байгуулж, Зохиолчдод арилжааны зөвлөгөө өгнө.
БҮРТГЭЛ
Тус арга хэмжээнд оролцох бүтээлүүд дараах материал бүрдүүлнэ:
1) Бүртгэлийн өргөдлийн маягт (Word дээр бөглөх файл)
2) Логлайн (35 үг хүртэл хэмжээтэй, Word дээр бичсэн файл)
3) Синопсис (350 үг хүртэл хэмжээтэй, Word дээр бичсэн файл)
4) Зохиолчийн Иргэний үнэмлэхний хуулбар (нүүр ба ар талын фото зургийн файл)
5) Төлбөр төлсөн баримт (фото зургийн файл)
6) дээрхи файлуудыг kinozohiol@gmail.com мэйл хаягаар илгээнэ

Логлайн болон Синопсис хэрхэн зөв бичиж, Продюсерүүдийн анхаарал сонирхолыг татах талаар зөвлөмжийг дараах холбоос дээр дарж үзнэ үү >>> https://www.facebook.com/notes/1837036966586686/
БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ
Арга хэмжээнд оролцох бүртгэлийн хураамжийг доорхи дансаар хүлээн авна:

ХААН БАНК, Данс: 5022-21-9330
ХҮЛЭЭН АВАГЧ: Т.Баттогтох
ТӨЛБӨРИЙН УТГА: Зохиолчийн утасны дугаар, Овог нэр

Холбоо барих утас: 9452-5826
Бүртгэлийн үндсэн хураамж нь бие даасан Зохиолч тус бүр 50,000 төгрөг ба үүнд 1-3 бүтээлийг нэгэн зэрэг бүртгүүлэх боломжтой. Нийт оролцох бүтээлийн тоог хязгаарлахгүй бөгөөд хэрэв 4 ба түүнээс дээш тооны бүтээл бүртгүүлэх шаардлагатай бол дээрхи үндсэн төлбөр дээр нэмэлт бүтээл тус бүрийн 30,000 төгрөг нэмж төлнө.

Жишээлбэл: Хэрэв 2 бүтээл бүртгүүлэх бол нийт төлбөр 50,000 төгрөг төлнө. Хэрэв 4 бүтээл бүртгүүлэх бол нийт 80,000 төгрөг төлнө.
Дээрхи бүртгэлийн хураамжинд дараах үйлчилгээний төлбөр багтсан болно:
- Арга хэмжээнд оролцох бүртгэлийн хураамж
- Зохиогчийн эрхийн товчооны бүртгэлийн хураамж
- Бүтээлийг 1 ба 2 дугаар тус тус үе шатанд Продюсерүүдэд танилцуулах зардал
- Шалгарсан бүтээлийн Зохиолчтой холбогдох ба түүнийг Продюсерүүдтэй хийх уулзалт зохион байгуулах зардал
Энэ дашрамд сануулахад, нэг удаагийн төлбөрөөр шууд 3 бүтээл бүртгүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглан нэг мөсөн 3 бүтээлээ илгээгээрэй. Дахин сануулахад ийнхүү оролцож буй бүтээлүүд заавал бүрэн бичигдсэн шаардлага одоохондоо байхгүй. Зохиолч та хараахан бэлэн болж амжаагүй байгаа зохиолынхоо санааг товч танилцуулахад хангалттай ба энэ арга хэмжээнд оролцсноор уг зохиолыг бүтнээр бичүүлэх захиалгыг гэрээ байгуулах нь ховорхон боломж юм шүү.
Зохиолчид нийлж аль нэг нэгдлийн нэрээр оролцох боломжтой боловч, энэ тохиолдолд Зохиогчийн эрх нь Зохиолч тус бүр дээр бүртгэгдэхгүй ба тухайн бүтээлийн Зохиочгийн эрх нь зөвхөн уг хамтын нэгдлийн нэр дээр бүртгэгдэнэ гэдгийг анхаарна уу.

ДАВУУ ТАЛУУД
Кино зохиолчид Кино зохиолын яармаг худалдааны арга хэмжээнд оролцсноор дараах гайхамшигтай давуу боломжуудыг эдлэх болно:

- Кино зохиол тус бүр Зохиогчийн эрхийн хамгаалалт эдлэнэ
- олон тооны Найруулагч, Продюсерүүдийн гар дээр ганцхан үйлдээр нэгэн зэрэг хүргэх болно
- бүтээлээ арилжих зуучлалын хөлс төлөхгүйгээр Продюсерүүдтэй шууд уулзах болно
- кино зохиолыг бүрэн хэмжээгээр нь бичиж амжаагүй байсан ч түүнийгээ танилцуулан бичүүлэх захиалгын гэрээ байгуулах боломжтой

Зохион байгуулагч: Монгол кино үйлдвэрлэл сан
Хаяг: UBH center, 1011 тоот
Утас: 9452-5826

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх