“Архигүй амьдрал, аз жаргалтай гэр бүл” эссе бичлэгийн уралдаанд ирүүлсэн оюутнуудыг бүтээлийг хүргэж байна

2017 оны 12-р сарын 23 өдөр, 02 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Capture2

Маргаашийн мандах нартай золгох гэж, өнөөдрийг бардаг хүний амьдрал, өчүүхэн цаг хугацаагаар хэмжигдэж ихдээ л 60н жилийн нүүрийг үздэг хатуу хуультай. Бид хэн бэ? бид юуны төлөө амьдардаг вэ? Бидний гэх орон зайд юу дутагдаж юу илүүддэг вэ?. Магад мартах гэж эсвэл баярлах гэж идээний дээж хэмээн шүтэн тахих нь холгүй архи ундааг авдар авдраар нь ууж байгаа 21р зууны соёлжсон ард иргэд бол бид юм. Хүний ёс, хүнлэг энэрэнгүй байдлаа мартаад хүчирхийлэгч хэмээх нэрээр цоллуулдаг нийгмийн нэг бүлэг хүмүүсийн 80хувь нь архинаас болж бузар бусармаг хэргээ үйлддэг байна. Эрүүлдээ хэзээ ч тэгэхгүй байсан гэж өнгөрсөн цагийн алдаагаа өөрөөсөө зайчлуулж байгаа архичин аль эрт хамгийн муу муухай бүхнийг хийсэн байдаг. Бяцхан хүүхдүүдийн нүдэнд хурсан хөнгөн гуниг, харина гэхээсээ айж хулчийх тэдгээрийн шаналант тавилан хэзээ дуусах вэ? Архичин цолтой хүчиндэгч гэх алдар нэртэй бусдын хувь тавиланг өөрийн мэдэлгүй дээрэмдэх дээрэмчид бүгд дууссан цагт уу? Үгүй юм. Архи үйлдвэрлэж байгаа энэ олон компани мөн тэдгээрийг үргэлж дэмжиж байдаг эрх мэдэлтний нэр алдрыг цохон тэмдэглэж, архи фивоны замбраагүй хэрэглээг маш сайн хязгаарласанаар энэ их проблем асуудал цэгцрэнэ гэж би хувьдаа бодож байгаа юм. Дэлбээгээ нээж буй цэцэг мэт нартын амьдралыг инээмсэглэлээрээ чимэх үзэсгэлэнт охид бүсгүйчүүд маань хүртэл архинаас болж бие махбодийн хохирол авч зарим нь хүчээр архи ууж хүсээгүй жирэмслэлтийн хохирогчид болж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд архи тамхи хэрэглэж согтууран танхайрчээ гэсэн мэдээлэл гарахад нийтээрээ жигшин зэвүүцдэг хэрнээ тэднээсээ долоон дор сэтгэхүйгээр өөрсдөө архи ууж нөгөө хүүхдүүдээ зодож загнадаг нь нэг ёсны нэг насны муухай үлгэр дууриалал билээ. Баяраа чинь л өөрөө ширээн дээрээс уначихсан юм байналээшдээ гэдэг шиг та нар чинь л өөрсдөө худалдаж аваад уугаад байгаа юмыг яахын гэсэн шиг бид нарыг доромжилж хот хөдөөгүй архидалтыг түгээн дэлгэрүүлж байгаа тэдгээр үл мэдэгдэх үл харагдах “МАНГАС” уудтай хэн тэмцэх вэ? Мэдээж бид нар. Хаанаас хэрхэн эхлэхээ олохгүй бол эхлээд өөрөөсөө эхэл. Ойр дотныхоо хүмүүсд хэлж ойлгуул. “Би” гэсэн хувиа бодсон ойлголтыг хөсөр хаяж “Бид” гэсэн нэгэн санаагаар архины эсрэг хамтдаа тэмцье..,

Сэтгүүлчийн 3-р курсын оюутан Д.Эрдэнэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх