Архигүй амьдрал, Аз жаргалтай гэр бүл

2017 оны 12-р сарын 23 өдөр, 02 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ихэнх хүмүүс архи тамхины хор хөнөөлийн талаар хангалттай мэддэг мөртлөө чухам үүний юунд нь ингэтлээ дурлаж хэрэглэдэг юм бол… Бид бараг өдөр болгон архины хор хөнөөлөөс болоод гарсан аваар осол,хүний амь эндэх,хулгай дээрмийн талаар сонсдог мөн хүний биед ямар хор нөлөө үзүүлдэг вэ гэдгийг сайн мэддэг хэрнээ хэргэлсээр л байна. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл бол томчууд нь аливаа баяр ёслолын үеэр архийг заавал байх ёстой зүйлийн нэг мэтээр ойлгож, хэрэглэдэг харин залуу үеийнхэн нь уур уцаар, гомдол цөхрөл, сэтгэл хямралаа даван туулж чадахгүйн улмаас архи тамхи гэгч энэхүү хорт бодисуудыг хэрэглэж эхэлдэг,байна.Мөн архины талаарх реклам,зар сурталчилгаа нь цөөн хүмүүс л өөрийн зан араншингаас болж хэрэг төвөг гаргадаг хэмээх ташаа мэдээлэл өгдөг харин бодит байдал дээр цусан дах спиртийн концентраци нь 20mg% бол сэтгэл сайхан хөөрлийн байдалтай, баяр баясгалантай, бүх юм сайн сайхан болж санагддаг, цусан дахь спиртийн концентраци нь 40mg% бол дээрх хөөрлийн байдал гүнзгийрч маш их хөөрлийн байдалд орно, цусан дах спиртийн концентраци нь 80mg% бол арслан бар адил болж өөрийгөө төвийлгөн онгирох, үг яриа нь эмх замбараагүй болдог, цусан дах спиртийн концентраци нь 160-200mg% гахай шиг болж ухаан алдан унтдаг байна. Согтуугаар машин барин осолд орсон хүмүүсийн цусан дахь спиртийн концентраци нь 200mg%-с дээш байдаг. Согтууруулах ундаанаас болоод зүрх судасны эмгэгийн нас баралтын 40%,Хавдарын өвчнөөр нас баралтын 20%, Элэгний хавдрын нас баралтын 42,3% ,ходоодны хавдарын 15,6%,Улаан хоолойн хавдарын 10,3%, Хоол боловсруулан эрхтний эмгэгийн 8%-ийг тус тус архинаас үүдэлтэй өвчлөл эзэлж байна.Мөн шоронд хоригдож байгаа хүмүүсийн 50% гэмт хэрэг хийсэн, 40% зам тээврийн осол гаргасан, 25% хүнд бэртэл авсан , согтуу хүмүүсийн 40%нь автомашины ослоор нас бардаг. Үүнээс зайлс хийн өөрийгөө болон бусдыг эрүүл саруул байлгахын тулд бид дор бүрнээ хичээн зочноо заавал согтууруулах ундаагаар дайлж, архи дарсаар шахдаг гаж зуршлаас салцгаая, Гэр бүлийн нандин холбоог таслагч архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг үр хүүхэддээ зааж, зөвлөж өгөх мөн Хэвлэл мэдээллийн байгуууллага архи согтууруулах ундааг сурталчилахгүй байх, Архидан согтуурахтай тэмцэх асуудалтай холбогдож гарсан төрийн хууль, захирамж, тушаал шийдвэрийг иргэн бүр, төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцлагатай биелүүлцгээх ,Архинд толгойгоо мэдүүлж, цаашлаад нийгэмд хор хохирол учруулах аюулыг сөрж зогсох зориг тэвчээр, хориг цээрийн ухамсарыг хүн бүр оюун санаандаа баттай суулгаж эрүүл нийгэм аз жаргалтай гэр бүлийг бий болгоцгооё.

Сэтгүүлчийн 3-р курсын оюутан Өлзийжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх