Шинэ оныг угтан төр, хувийн хэвшлийн байгууллагууд шилдгүүдээ шалгаруулсаар байна. Баянзүрх дүүрэг салбар бүрийн тэргүүлэгч байгууллага болон шилдгүүдээ тодрууллаа. Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү арга хэмжээний шилдэг дээд сургуулиар Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль шалгарав. Энэхүү арга хэмжээ нь дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтыг биелүүлэхэд идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, салбартаа тэргүүлэн хамт олноо манлайлсан иргэд аж ахуй нэгж, албан хаагчдыг тодруулдаг уламжлалтай юм.
Энэ жилийн хувьд нийт 5 номнациар шалгаруулснаас дүүргийн хэмжээнд боловсон хүчин бэлтгэдэг 30 гаруй их, дээд сургуулиас оны шилдгийн шилдэгээр урлагийн залгамж халааг бэлтгэдэг Кино Урлагийн дээд сургууль тодорчээ. Соёл урлагийн салбарт шинээр төрөн гарах нүүр царай, чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийг зорилгоо болгодог Кино урлагийн дээд сургуулийн хамт олон шинэ оны босгон дээр ийнхүү шилдгээр шалгарсандаа баяртай байгаагаа ёслолын арга хэмжээний үеэр илэрхийлж байв.

Leave a Reply