Хөдөө орон нутгийн 600 км ба түүнээс дээш хол зайд орших аймаг орон нутгийн оюутнууд дараах материалыг бүрдүүлэн сургуулийн захиргаанд өгнө үү.
– Оюутны иргэний үнэмлэхний хуулбар
– Хот хоорондын зорчигч тээврээр зорчсон билетээ /ирэх, очих билет/ эх хувиар /оюутны өөрийн нэр дээр бичигдсэн байх, хэрэв 1 талдаа зорчсон бол нэг талын билет/
– Онгоцоор зорчсон тохиолдолд мөн онгоцны билетийн эх хувь /хуулбарласан тохиолдолд оюутны регистрийн дугаар харагдахуйц тод байх шаардлагатай/
Дээрх материалуудыг бүрдүүлэн сургалтын албанд өгсөн тохиолдолд замын зардлын мөнгийг Төрийн сангаас олгодог тул 3-р сарын 5,6-нд ирэхдээ авч ирэхийг мэдэгдье. /хувийн унаагаар явах, өөр хүний нэр дээр билетээ бичүүлэх зэрэгт замын зардал буцаан авах боломжгүй байдаг шүү/
СУРГАЛТЫН АЛБА 2018/02/05
Leave a Reply