24 дэх удаагийн Везулийн кино наадмын онцлох орноор Монгол улсыг сонгожээ

2018 оны 02-р сарын 09 өдөр, 08 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27654922_1191834150949562_638055277203706350_n

Азийн киноны Везулийн олон улсын кино наадам Францын Везул хотноо 1 сарын 30-аас 2 сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 24 дэх удаагийн Везулийн кино наадмын онцлох орноор Монгол улсыг сонгож “Монгол хүү”, “Норжмаагийн зам”, “Шинэ жил”, “Сэрэлт”, “Алтан өргөө”, “Говийн зэрэглээ”, “Аман хуур”, “Моторын дуу”, “Солонгын таван өнгө”, “Гарьд магнай”, “Сүүдэр”, “Аргамжаа”, “Хүсэл шунал” кинонуудыг толилуулснаас гадна наадмын онцлох найруулагч, хүндэт зочноор найруулагч Г.Жигжидсүрэнг урьж оролцуулан, түүний мөхлийн ирмэгт гурвал бүтээл “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” кинонуудыг үзүүлсэн байна. Г.Жигжидсүрэн найруулагчийн тухай тус кино наадмын арт директор, ази киноны судлаач, баримтат киноны найруулагч Bastian Meiresonne ийн бичжээ: “Тэр бол МОНГОЛЫН АКИРА КУРОСАВА. Дэлхийн кино урлагт өнөө хүртэл танигдаагүй гурван сор бүтээлийг наадмын хүрээнд толилуулах болсондоо туйлын бахархаж байна. Найруулагч Гомбожавын Жигжидсүрэнгийн 1990-1991 оны хооронд хийсэн “Мөхлийн ирмэгт” гурвал болох “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” бүтээлүүд бол миний үзсэн хамгийн гайхамшигтай ази кинонуудад байв.

Весулийн кино наадам 1995 оноос зохиогдож байгаа бөгөөд уран сайхны болоод баримтат киноны өрсөлдөөнт хэсэг, наадмын онцлох орон, наадмын онцлох уран бүтээлчид, залуу үзэгчдэд зориулсан онцлох хэсэг зэрэг төрлүүдээр үзвэрүүд толилуулж, шагнал гардуулдаг. Уран сайхны киноны өрсөлдөөнт хэсгийн дээд шагнал нь “Golden Cyclo” юм.

Тус наадам Европын үзэгчдэд азийн кино урлагийн сор бүтээлүүдийг танилцуулах, азийн уран бүтээлчдийн шинэ чансаатай бүтээлүүдийг нээн гаргадгаараа өндөр ач холбогдолтой юм. Уг наадмаар Ясүжиро Озу, Сатьяажит Рай, Аббас Киростами, Жан Имоу, Хоу Сяосянь, Хон Сан Су, Ким Ки Дук, Наоми Кавазе, Хираказу Корийда зэрэг азийн домогт найруулагч, орчин цагийн нөлөө бүхий уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг толилуулж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх