Үе үеийн дэлгэцийн бүтээлийн амьд бурхад болсон ахмад уран бүтээлчид Монгол Кино нэгтгэл хэмээх их айлаас төрөн гарсан байдаг. Тийм ч учраас тэднийг жил бүр үндэсний их баяр наадам цагаан сарын өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил нийт 200 гаруй ахмад уран бүтээлчид ирж, хуучнаа дурсан нэг өдрийг өнгөрүүлсэн юм. Хүлээн авалтын үеэр КУДС-ийн оюутнууд урлагийн тоглолт толилуулаа. Ардын дуу, бүжиг, циркийн үзүүлбэр зэрэг тоглолтуудыг үзүүлж хүрэлцэн ирсэн ахмад уран бүтээлчиддээ мэндчилгээ дэвшүүлсэн юм.
“МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ ТӨҮГ” АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВАХ ҮЕЭР КУДС-ИЙН ОЮУТНУУД УРЛАГИЙН ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЛЭЭ






Leave a Reply