БСШУСЯ-ны санаачилгаар Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү улсын 2-р зөвлөгөөнд КУДС-ийн багш, мэргэжилтнүүд оролцож туршлага солилцов. Дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодруулах зорилготой уг зөвлөгөөнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 95 төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулийн төлөөлөл нийт 870 гаруй багш, судлаач, эрдэмтэд оролцоно. Зөвлөгөөний хүрээнд “Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт”, “Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл”, “Дээд боловсрол-Багшийн хөгжил”, “Дээд боловсрол-Оюутны хөгжил”, “Дээд боловсрол-Судалгаа, инноваци” гэсэн таван салбар хуралдаан боллоо.
Leave a Reply