“Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдаан зарлагдлаа

2018 оны 02-р сарын 24 өдөр, 06 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
87d80dc2b69f4626731a2c887d4189c1_x3

Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз 2007 оноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааныг жил бүр зохион байгуулсаар 10 дахь жилтэй золгож байна.

Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг энэхүү нэвтрүүлэг, уралдаан олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 23 мянга орчим оролцогч захидлаа ирүүлсэн байдаг.  Жил бүр уралдаанд шалгарсан шилдэг 50-100 захидлыг эмхтгэн ном болгон хэвлэж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр ээждээ бэлэглэх боломжийг уншигчдад олгодог юм. Мөн шилдэг захидлыг шалгаруулах хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, шилдэг 10 захидлыг мэргэжлийн жүжигчдийн уран уншилтаар амилуулан, олны танил хамтлаг дуучдын ээждээ зориулсан уран бүтээлүүдээр чимж үзэгч олонд хүргэдэг.

Энэ жилийн хувьд МҮОНРТ “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидал шалгаруулах уралдааныг ийнхүү 10 дахь удаагаа зарлаж байна. Та ээжээсээ сонссон хамгийн сайхан үгс, амин сургаал мөн ээждээ хэлж амжаагүй, хэлэхийг хүсдэг чин сэтгэлийн үгсээ бичсэн захидлаа бидэнд ирүүлээрэй.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.    Гараар бичсэн тохиолдолд бичгийн цаасны 3 нүүр, компьютер дээр бичсэн бол А4-ийн хэмжээтэй хоёр нүүр
2.    Хаяг, утасны дугаараа зайлшгүй бичсэн байх
3.    Уралдааны хугацаанд захиагаа илгээх
4.    Захидалд зураг хавсаргахгүй байх
5.    Бичсэн захидлыг буцаан явуулахгүй учир 1 хувиа өөртөө авч үлдэх

Захидал хүлээн авах хугацаа: 2018 оны 2 дугаар сар 10-наас 3 дугаар сарын 4-ний өдрийг дуустал МҮОНРТ-ийн төв байранд болон МҮОНТ “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд гэж хаяглан бидэнд ирүүлээрэй.

•    Нэгдүгээр байр-1 сая төгрөг
•    Хоёрдугаар байр-800,000 төгрөг
•    Гуравдугаар байр-500,000 төгрөг
•    Тусгай байр 7 хүнийг 100,000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

Уралдааны шилдгийг шалгаруулах хүндэтгэлийн тоглолт 2018 оны 3 дугаар сарын 6-нд зохион байгуулна.

Уралдааны талаарх мэдээллийг 99096601, 88053137 дугаарын утсаар лавлана уу.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх