2018 онд нээлтээ хийх шилдэг кинонууд

2018 оны 02-р сарын 24 өдөр, 08 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
36295a8e4ade16c63a9732bd45a2f687

Бид заримдаа амьдралаас ойлгоогүй зүйлийнхээ учир шалтгааныг уран сайхны киноноос мэдэж авах үе байдаг. Түүгээр ч барахгүй кино үзсэнээр, урьд өмнө нь төсөөлж байгаагүй гайхалтай мэдрэмжийг авах нь бий. Тэгвэл бидэнд энэ их баяр баяслыг мэдрүүлэхээр олон бүтээлүүд удахгүй нээлтээ хийж, кино сонирхогчдыг уйдах завгүй байлгах нь ээ. Ингээд хамтдаа 2018 онд нээлтээ хийх, шилдэг кинонуудтай танилцъя.

1 “A Wrinkle In Time”

Нээлт: 2018 оны 3-р сарын 9

Найруулагч: Ава Даверней (Ava DuVernay)

Гол дүрд: Опра Уинфри (Oprah Winfrey), Риз Визерспун (Reese Witherspoon), Минди Калиндж (Mindy Kaling)

Үйл явдал: Мег Марри нь Чарльз гэх дүүгийнхээ хамтаар, алга болсон аавыгаа хайхаар шийднэ. Тэд аавыгаа хайж явахдаа, түүнийг шинэ гараг илрүүлсэн болохыг олж мэдэх бөгөөд энэ нь тэдний хувьд тийм ч таатай мэдээ байсангүй. Хүүхдүүдийн адал явдалт аялал, таныг огтхон ч уйдаахгүй аж.

Бүх насныханд зориулсан энэхүү уран бүтээлийг Дисней кино компани бүтээжээ.

"A Wrinkle In Time"

2 “Annihilation”

Нээлт: 2018 оны 2-р сарын 23

Найруулагч: Алекс Гарленд (Alex Garland)

Гол дүрд: Натали Портман (Natalie Portman), Женнифер Жейсон Ли (Jennifer Jason Leigh)

Үйл явдал: Шинжлэх ухааны уран зөгнөлт тус кинонд нэгэн биологич алга болсон нөхрөө хайж буйгаар үйл явдал эхэлдэг. Түүний аялал хачирхалтай болоод сонин содон зүйлсээр дүүрэн байх төдийгүй хэзээ ч төсөөлж, харж байгаагүй бүхнийг энэ киноноос үзэх боломжтой.

“Southern Reach” номноос сэдэвлэн бүтээсэн тус уран бүтээл нь чадварлаг жүжигчид, хамт олны хүч хөдөлмөрөөр бүтсэн тул, хүмүүсийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

"Annihilation"

3 “Aquaman”

Нээлт: 2018 оны 12-р сарын 21

Найруулагч: Жеймс Ван (James Wan)

Гол дүрд: Жейсон Момоа (Jason Momoa), Николь Кидман (Nicole Kidman), Амбер Херд (Amber Heard)

Үйл явдал: Бидний сайн танил болсон Акуамэн буюу Артур Көрригийн өмнөх амьдралыг кинонд тусган харуулах аж. Супермэн, Вондервүмэн болон супер баатруудтай нэгдэж, усан доорх ертөнцийн баатар, удирдагч болсон түүний өнгөрсөн үеийн сонирхолтой түүхийг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

"Aquaman"

4 “Peter Rabbit”

Нээлт: 2018 оны 2-р сарын 9

Найруулагч: Вилл Глак (Will Gluck)

Гол дүрд: Жеймс Корден (James Corden), Дэйзи Ридли (Daisy Ridley), Маргот Робби (Margot Robbie)

Үйл явдал: Тус уран бүтээлд ногооны хүлэмж рүү нууцаар орохыг хичээх сахилгагүй туулайны тухай өгүүлнэ. Бидний үзэж өссөн Петер туулайн дүрийг дэлгэрүүлж, бүрэн хэмжээний кино болгож, дэлгэцнээ амилуулжээ. Амьтдад тохиолдох хөгжилтэй үйл явдлууд танд таалагдах болно хэмээн кино багийнхан мэдэгдээд байгаа юм.

"Peter Rabbit"

5 “A Star Is Born”

Нээлт: 2018 оны 5-р сарын 18

Найруулагч: Бредли Купер (Bradley Cooper)

Гол дүрд: Леди Гага (Lady Gaga), Сэм Эллиот (Sam Elliott), Брэдли Купер (Bradley Cooper)

Үйл явдал: Каунтри хөгжмийн томоохон од Жейксон Мейн хүмүүст төдийлөн танигдаж амжаагүй Элли гэх бүсгүйн авьяасыг гайхан бишэрч, урлагт хөлөө олоход нь туслах болно. Харин бүсгүй алдарт нэрд гарч, амжилттай болох тусам Жейксоны атаархал төрж, өөрөөс нь илүү хүмүүсийн хайрыг татах вий гэх айдас бий болох аж.

Тус уран бүтээл нь жүжигчин Бредли Куперийн найруулсан хамгийн анхны кино билээ.

"A Star Is Born"

6 “12 Strong”

Нээлт: 2018 оны 1-р сарын 19

Найруулагч: Николай Фугглиг (Nicolai Fuglsig)

Гол дүрд: Крис Хемсворт (Chris Hemsworth), Майкл Шеннон (Michael Shannon)

Үйл явдал: Энэхүү уран бүтээл нь 9 сарын 11-ны террорист халдлагын дараах үйл явдлыг онцлон харуулна. АНУ-ын тусгай хүчний багийнхан Афганистан улс руу томиглогдож, Афганы дайчидтай хамтдаа Талибаныг буулгаж авахаар замдаа гардаг. Энэ нь морин цэргүүдийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн гэдгээрээ онцлог юм.

"12 Strong"

7 “The Irishman”

Нээлт: 2018 он

Найруулагч: Мартин Скорсезе (Martin Scorsese)

Гол дүрд: Роберт Де Ниро (Robert De Niro), Аль Пачино (Al Pacino), Анна Пауин (Anna Paquin)

Үйл явдал: АНУ-ын хөдөлмөрийн холбооны удирдагч Жимми Хоффагийн амийг хөнөөсөн гэх хэргийн буруутан болсон Фрэнсис Эререр хэргийн үнэнийг олохоор адал явдалт аянд гарна.

Тусгай технологийн тусламжтайгаар жүжигчдийг 20, 40, 60 настай болгож өөрчилсөн гэх бөгөөд энэхүү киног бүтээхэд 100 сая гаруй долларын хөрөнгийг зарцуулсан байна.

"The Irishman"

8 “First Man”

Нээлт: 2018 оны 11-р сарын 2

Найруулагч: Дэмиен Шазель (Damien Chazelle)

Гол дүрд: Райан Гослинг (Ryan Gosling),  Жон Берналь (Jon Bernthal), Клер Фой (Claire Foy)

Үйл явдал: Саран дээр анх буусан сансрын нисгэгч Нил Армстронгийн тухай өгүүлэх намтарчилсан уран бүтээл юм. Энэхүү кино нь 1961-1969 оны үйл явдлуудыг өгүүлэх бөгөөд хүнд бэрх даалгавар авч, алсын аяндаа гарч байгаа тухай өгүүлнэ.

"First Man"

9 “Ready Player One”

Нээлт: 2018 оны 3-р сарын 30

Найруулагч: Стивен Спилберг (Steven Spielberg)

Гол дүрд: Вин Дизель (Vin Diesel), Оливия Кук (Olivia Cooke), Ханна Жон-Камен (Hannah John-Kamen)

Үйл явдал: Энэхүү кино нь дэлхий дээр зөвхөн виртуал ертөнц л үлдсэн тухай өгүүлнэ. Тус виртуал ертөнцийг бүтээсэн “OASIS” үхэх үед, бүх хэрэглэгчид нууц түлхүүрийг олохын тулд тэмцэх хэрэг гарах аж. Харин энэхүү тэмцэл нь зарим хэрэглэгчдийг хэтэрхий аюултай болгож хувиргана.

"Ready Player One"

10 “Tough As They Come”

Нээлт: 2018 он

Найруулагч: Сильвестр Сталлоне ( Sylvester Stallone)

Гол дүрд: Сильвестр Сталлоне ( Sylvester Stallone), Адам Драйвер (Adam Driver)

Үйл явдал: Афганистан улсад байлдаж яваад гар болон хөлөө тайруулсан цэрэг Трэвис Миллс нь гэртээ эргэж ирснээр үйл явдал эхэлнэ. Түүний хойд эцэг хүүдээ хиймэл эрхтэн залгуулж, цаашдаа ч гэрэлт гэгээтэй, хүчтэй амьдарч болно гэдгийг ойлгуулахыг зорьдог.

Тус уран бүтээлийг ”Tough As They Come” номын зохиолч, цэрэг Трэвис Миллсийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм.

"Tough As They Come"

11 “The House That Jack Built”

Нээлт: 2018 он

Найруулагч: Ларс Трир (Lars von Trier)

Гол дүрд: Мэтт Диллон (Matt Dillon), Ума Турман (Uma Thurman), Бруно Ганз (Bruno Ganz)

Үйл явдал: 12 жилийн турш бусдын амь насанд халдаж яваа цуврал алуурчин болох Жейкийн тухай өгүүлж, түүний аймшигт хэргүүдийн цаана нуугдсан үнэнг илчлэх аж.

Энэхүү уран бүтээлийг 2014 онд гаргахаар төлөвлөж байсан боловч, дэлгэцнээ гарах хугацааг нь 2018 он хүртэл хойшлуулсан билээ.

"The House That Jack Built"

12 “The Black Hand”

Нээлт: 2018 он

Найруулагч: Стефан Тальти (Stephan Talty)

Гол дүрд: Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)

Үйл явдал: Нью Йорк хот дахь “Black Hand” нэрээр алдаршсан Итали Америкийн нэгдсэн гэмт хэргийн бүлэглэлийн араас мөрдөх цагдаагийн офицерийн тухай өгүүлнэ.

"The Black Hand"

13 “Red Sparrow”

Нээлт: 2018 оны 3-р сарын 2

Найруулагч: Фрэнсис Лоуренс (Francis Lawrence)

Гол дүрд: Женнифер Лоуренс (Jennifer Lawrence), Мэри-Луиза Паркер (Mary-Louise Parker), Жоэл Эджертон (Joel Edgerton )

Үйл явдал: Балерина Доминика Егорова нь Оросын тагнуулын албаны ажилтан бөгөөд ‘Sparrow School’ ажиллагаанд оролцож байгаа тухай уг кинонд өгүүлнэ.

Алдарт жүжигчин бүсгүй “Hunger Games” кинон дээр хамтран ажиллаж байсан найруулагчтайгаа ахин нэг кинонд тоглох болсон нь олон хүнд итгэл найдвар төрүүлж, шилдэг уран бүтээл болсон гэх ярианууд ар араасаа гарч байгаа юм.

"Red Sparrow"

14 “Bohemian Rhapsody”

Нээлт: 2018 оны 12-р сарын 28

Найруулагч: Брайан Сингер (Bryan Singer)

Гол дүрд: Рами Малек (Rami Malek), Айдан Гиллен (Aidan Gillen), Майк Майерс (Mike Myers)

Үйл явдал: Нэрт дуучин Фредди Меркуригийн уран бүтээлийн замнал болоод амьдралын тухай өгүүлэх намтарчилсан, хөгжимт кино дэлгэцнээ гарах цаг ойртсоор байна. ДОХ-ын халдварын улмаас цэл залуугаараа бурхны оронд заларсан түүний дүрд жүжигчин Рами Малек тогложээ.

"Bohemian Rhapsody"

15 “Death Wish”

Нээлт: 2018 оны 3-р сарын 2

Найруулагч: Эли Рот (Eli Roth)

Гол дүрд: Брюс Уиллис (Bruce Willis), Винсент Д’Онофрио (Vincent D’Onofrio), Элизабет Шу (Elisabeth Shue)

Үйл явдал: Гэр бүлийнхэн рүү нь халдаж, эхнэрийнх нь аминд хүрснийг мэдсэн эр уур бухимдлаа барьж ядан, гэмт этгээдүүдийг олохоор шийднэ. Эгэл нэгэн аав байсан тэрээр эхнэрийнхээ өшөөг авахаар алуурчин болж хувирна.

"Death Wish"

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх