2004-2007 оны төгсөгч та мэргэжлээрээ хоёр жил ажиллаад 2,8 голч дүнтэй бол зээлээс чөлөөлөгдөж дипломоо авна

2018 оны 02-р сарын 27 өдөр, 07 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МУЗГ-ын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

МУЗГ-ын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн 2,8- аас дээш голч дүнтэй , эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно. Жич: Дээрх заалтыг бүрэн хангаагүй төгсөгч сургалтын төлбөрийн зээлээ төлж дипломоо авна.

Бүрдүүлэх материал:
1.Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/
2.Иргэний үнэмлэх /эх хувь/
3.Ажлын газрын тодорхойлолт
4.Дипломыг өөр хүн авах бол итгэмжлэл хийлгэнэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх