Жил бүр зарлагддаг 20 ЗАСГИЙН ГАЗРЫН тэтгэлэг /Магистр, доктор/

2018 оны 03-р сарын 07 өдөр, 06 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1-21

1. АНУ-ын Фулбрайт тэтгэлэг

АНУ-ын төрийн санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр жил бүр 155 гаруй орны 4000 гаруй суралцагчийг шалгаруулан авдаг.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 26-нийг хүртэл өргөдлийг хүлээн авах юм.

Голлох шаардлага: Суралцах чиглэлээсээ хамааран TOEFL IBT 90, TOEFL PBT/IPT 575, IELTS 7 гэсэн оноотой байх ёстой.

Цахим өргөдөл

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

Тэтгэлэгт хэрхэн хамрагдах заавар

2. Австри улсын Засгийн газрын тэтгэлэг 

Image result for austria  grant scholarship

Австри улсын Засгийн газрын зүгээс олон улсын суралцагчдад зориулан жил бүр зарладаг тэтгэлэгт хөтөлбөр.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл.

Голлох шаардлага: Тус улсад зорчиж, суралцаж байгаагүй англи эсвэл герман хэлний мэдлэгтэй иргэн байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

3. Их Британийн Засгийн газрын Чевнингийн тэтгэлэг 

Image result for chevening scholarship government

Их Британийн Засгийн газраас жил бүр зарладаг тэтгэлэг хөтөлбөр бөгөөд жил бүр олон улсын суралцагчдаас 1500 оюутныг сонгон шалгаруулж авдаг.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Жил бүрийн арваннэгдүгээр сард хаагддаг.

Голлох шаардлага: Англи хэлний мэдлэгтэй байх бөгөөд доод тал нь хоёр жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

Тэтгэлэгт хэрхэн хамрагдах заавар

4. Австралийн Засгийн газрын тэтгэлэг 

Image result for australia  scholarship government

Австралийн их сургуулиудад суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Жил бүрийн дөрөвдүгээр сард хаагддаг.

Голлох шаардлага: TOEFL IBT 92 ба түүнтэй дүйцэх англи хэлний мэдлэгтэй байх.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

5.  Шведийн Засгийн газрын тэтгэлэг

Image result for swedish scholarship

Олон улсын оюутнуудад зориулсан 100%-ийн уг тэтгэлэг нь 180 орчим улсын докторын буюу докторын дараах судалгааны ажлаа Шведийн төрийн санхүүжилттэй аль нэг сургуулийн буюу Швейцарын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилтнуудад олгодог нэр хүндтэй тэтгэлэг юм.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Жил бүрийн нэгдүгээр сард зарлагдаж хаагддаг.

Голлох шаардлага: Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бакалаврын зэрэгтэй байх.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

6. Германы Засгийн газрын тэтгэлэг 

Image result for germany government scholarship

Герман улсын засгийн газраас хөгжиж буй орнуудын оюутнуудад боловсрол олгохоор чиглэсэн тус тэтгэлэг нь жил бүр 100 мянга гаруй дотоод, гадаадын оюутнуудад тэтгэлэг олгон дэлхийд тэргүүлэх боловсролын зэргээр хангаж байна.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Жил бүрийн наймдугаар сард зарлагдаж аравдугаар сард хаагддаг.

Голлох шаардлага:  Тэтгэлгийн гол онцлог нь суралцахаар өргөдөл гаргагчид бакалаврын зэргээ сүүлийн 6 жилийн дотор хамгаалсан байх шаардлагатай.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

Тэтгэлэгт хэрхэн хамрагдах заавар

7. Сингапурын хөгжлийн тэтгэлэг

Image result for singapore government scholarship

Докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй, мэдлэг боловсролтой, зорилготой, манлайлах чадвартай гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм.

Тэтгэлгийн хэмжээ: 10-100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: есдүгээр сарын элсэлт аравдугаар сарыг дуустал, нэгдүгээр сарын элсэлт тавдугаар сарыг дуустал явагддаг.

Голлох шаардлага: Магистрын зэрэгтэй, судалгааны тодорхой сэдэвтэй.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

8. Япон улсын Засгийн газрын тэтгэлэг

Image result for japanese government scholarship

Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр. Японы их дээд сургуульд бүх төрлийн мэргэжлээр болон япон хэл, япон соёл судлаач оюутнаар суралцах юм.

Тэтгэлгийн хэмжээ: 50-100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Нэгдүгээр сард хаагддаг.

Голлох шаардлага: Япон хэлний мэдлэг чадвартай бөгөөд урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх..

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

9. Өмнөд Солонгосын Засгийн газрын тэтгэлэг 

Image result for korean government scholarship

Бакалавр болон магистрын сургалттай бүхий л их дээд сургуулийн хүссэн хөтөлбөртөө суралцагч сонгон суралцдагаараа маш том давуу талтай.

Тэтгэлгийн хэмжээ: 50-100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Гуравдугаар сард хаагддаг.

Голлох шаардлага: Бакалаврын голч дүн 2.64-өөс дээш байх.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

10. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг 

Image result for chinese government scholarship

Нэг хичээлийн жилд орйолцоогоор 258 иргэнийг магистрантур, докторантурын сургалтад суралцуулдаг хамгийн томоохон тэтгэлэгт хөтөлбөрийн нэг.

Тэтгэлгийн хэмжээ: 10-100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Гуравдугаар сард хаагддаг. Энэ жилийн хувьд 10,11-ний өдрүүдэд явагдана.

Голлох шаардлага:  Магистрантурт болон Докторантурын түвшинд суралцах бол 2.5 ба түүнээс дээш байх.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

11. Түрк улсын Засгийн газрын тэтгэлэг 

Image result for turkish government scholarship

Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг, тэргүүлэгч их дээд сургуулийн сургалтуудад өөрийн сонголтоор суралцахаараа давуу талтай, улсын тэтгэлэгт хамгийн том хөтөлбөр юм.

Тэтгэлгийн хэмжээ: 10-100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа:  Гуравдугаар сард хаагдана.

Голлох шаардлага:  Магистрын түвшинд суралцагчид: 1988 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн, докторын түвшинд суралцагчид: 1983 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн байх насны шаардлага тавигдана.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

12. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг 

Image result for russian government scholarship

ОХУ-ын Засгийн газраас зарладаг хамгийн том тэтгэлэгт хөтөлбөр. Тус улсын төрийн өмчит томоохон их дээд сургуулиас сонгон суралцах боломжтой.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Тухай бүрт нь  http://mng.rs.gov.ru/ сайтад зарладаг.

Голлох шаардлага: Орос хэлний тодорхой түвшний мэдлэгтэй, ОХУ-ын боловсролын стандартаар 5 (онц ),  4 (сайн ) дүнтэй төгсөгч; Монгол Улсын боловсролын стандартаар “А”, “В” үнэлгээтэй төгсөгч байх.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

13. Итали улсын Засгийн газрын тэтгэлэг 

Image result for italian government scholarship

Соёл урлаг, хөгжим бүжиг, нийгмийн шинжлэх ухаан, итали хэл соёл судлал, итали хэлний багш, сурган хүмүүжүүлэгч зэрэг заагдсан мэргэжлээр олон улсын суралцагчдад олгодог.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь. /Онгоцны зардал ордоггүй/

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Тавдугаар сард хаагдана.

Голлох шаардлага: Та 18-36 насны иргэд өргөдөл гаргах боломжтой. Докторын сургалтад хүсэлт гаргаж байгаа бол 33-аас дээш настай байх.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

14. Польш улсын Засгийн газрын тэтгэлэг 

Image result for poland government scholarship

Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөр юм.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Жил бүрийн гуравдугаар сард.

Голлох шаардлага: Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

15. Тайван улсын Засгийн газрын тэтгэлэг 

Image result for taiwan government scholarship

Тайван улсын хамгийн том засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Нэгдүгээр сард зарлагддаг.

Голлох шаардлага: Хятад хэлний түвшин тогтоосон баримт TOCFL Level 3 – аас дээш оноо авсан болон орчин цагийн Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын (HSK) 5-р зэргээс дээш оноотой.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

16. БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Image result for чех улсын тэтгэлэг

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар нь хөгжиж буй орны иргэдийг БНЧУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс гадаадын хөгжлийн туслалцааныхаа хүрээнд тэтгэлэг олгодог.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Есдүгээр сар хүртэл явагддаг.

Голлох шаардлага: Дипломын голч дүн нь 3.0-аас доошгүй, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай байх хэрэгтэй.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг

17. Унгар улсын Засгийн газрын тэтгэлэг 

Image result for hungarian scholarship government

Жил бүр олон улсын 3800 гаруй оюутанд тэтгэлэг олгодог хөтөлбөр. 60 гаруй төрийн өмчит байгууллагад суралцан, дадлагажих давхар боломжийг олгодог.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Зургаадугаар сар хүртэл авдаг.

Голлох шаардлага: Сонгон шалгаруулалт 2 үе шаттай. Докторын сургалтад мэргэжил хамаарахгүй боловч магистрын сургалтад инженер, усны менежмент, санхүү ба эдийн засаг, анагаах ухаан зэрэг онцгой чиглэлийг хамрана.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг 

18. Канадын Засгийн газрын тэтгэлэг 

Related image

Канад улсын Засгийн Газраас жил бүр зарладаг 500 гаруй тэтгэлэг ямар ч үед нээлттэй байдгаараа онцлог юм. Тус улсын аль ч их дээд сургуульд докторын зэрэг хамгаалах боломжтой.

Тэтгэлгийн хэмжээ: 100 хувь буюу 50 мянган ам.долларыг 3 жил олгоно.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Зургаадугаар сар хүртэл авдаг.

Голлох шаардлага: IELTS 7.5 оноо шаардана. Эсвэл франц хэлний мэдлэгтэй байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг 

19. Бельги улсын Засгийн газрын тэтгэлэг

Image result for belgium government scholarship

Олон улсын оюутан залууст зориулсан уг тэтгэлэгт хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Магистрын сургалтад олгодог тус тэтгэлэгт жил бүр гадаадын 45  оюутныг шалгаруулдаг.

Тэтгэлгийн хэмжээ: Их сургуулийн 1 жилийн төлбөрөөс 7500-105 евро бүхий тэтгэлэг олгоно.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Дөрөвдүгээр сар дуустал авна.

Голлох шаардлага: Бакалаврын зэргээр тус улсаас өөр улсад суралцсан байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хаяг 

20. Болгар улсын Засгийн газрын тэтгэлэг

Related image

Болгар улсын Засгийн газраас жил бүр олон улсын суралцагчдад зориулан нэр бүхий тэтгэлгүүдийг зарладаг. Анагаах ухаан, математик, технологи, аж үйлдвэрийн салбарын судалгаа шинжилгээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг их дээд сургуульд суралцах боломжтой.

Тэтгэлгийн хэмжээ: 10-100 хувь.

Өргөдөл өгөх сүүлийн хугацаа: Есдүгээр сарын элсэлт долдугаар сард явагддаг.

Голлох шаардлага: Бакалаврын голч оноо олон улсын үнэлгээгээр “А” буюу онц байх бөгөөд докторын сургалтанд судалгааны өргөн мэдлэгтэй байхыг шаардана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх