“3.27″ ОЮУТНЫ ИХ НААДМЫН УДИРДАМЖ

2018 оны 03-р сарын 14 өдөр, 03 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_0553_b_7057776495

Товч танилцуулга :

Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимээс санаачлан Олон улсын театрын өдөрт зориулан “3.27” урлагийн их наадмыг зохион байгуулдаг бөгөөд 1993 оноос “Мэшил” нэртэйгээр анхлан зохион байгуулагдаж 2003 оноос “Шинэ үе” нэртэйгээр өргөжин  “Шинэ үе” продакшн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсан бол 2014 оноос эхлэн “3.27” нэртэйгээр зохион байгуулагдаж байна.

Энэхүү наадмын үйл ажиллагаанд жүжиглэх, найруулах урлагийн чиглэлээр суралцаж буй СУИС-ийн ТУС-ийн оюутан сурагчдаас гадна “Кино урлагийн дээд сургууль”, “Соёл урлагийн их сургуулийн – Радио телевиз медиа урлагийн сургууль”, “Сити дээд сургууль” , “Их засаг их сургуулийн – Театр урлагийн сургууль”, “Зохиомж дээд сургууль”-ийн оюутнууд идэвхтэй оролцож, тэргүүн болон дэд шагналуудыг хүртэж байсан юм.

“3.27”” наадмын зорилго :

Олон жилийн уламжлалтай наадмын хувьд жилээс жилд чанаржуулан, хамрах цар хүрээг өргөтгөж, улмаар олон улсын хэмжээний нэр хүндтэй наадам болгох явдал юм.

Давуу тал

  •  Олон жилийн уламжлалтай.
  • Зохион байгуулах арга туршлага хуримтлагдсан.
  • Урлагийн сургуулиудын багш, оюутнууд сайн мэддэг, хүсэн хүлээдэг.
  • Олон улсын театрын өдрөөр залуу уран бүтээлчдийн дунд явуулдаг өөр арга хэмжээ байхгүй.
  • Урлагийн байгууллагууд, уран бүтээлчид энэ наадмыг сайн мэддэг.
  • Оюутнуудын хоорондын бүтээлч өрсөлдөөн ихтэй.
  • Харьцангуй эртнээс бэлтгэл сайтай оролцдог.
  • Наадмыг явуулах өөрийн байр, тайзтай.
  • Шагналын төрөл
    • Шилдэг бүтээл – Өргөмжлөл, цом, мөнгөн шагнал
    • Шилдэг уран сэтгэмж – Өргөмжлөл, цом, мөнгөн шагнал
    • Шилдэг найруулга – Өргөмжлөл, мөнгөн шагнал
    • Шилдэг эрэгтэй жүжигчин – Өргөмжлөл, мөнгөн шагнал
    • Шилдэг эмэгтэй жүжигчин – Өргөмжлөл, мөнгөн шагнал
    • Шилдэг тайзны зураач – Өргөмжлөл, мөнгөн шагнал
    • Шилдэг туслах эрэгтэй жүжигчин – Өргөмжлөл, мөнгөн шагнал
    • Шилдэг туслах эмэгтэй жүжигчин – Өргөмжлөл, мөнгөн шагнал
    • Шилдэг багш – Өргөмжлөл                                                                                                                            ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА:
    • НЭГДҮГЭЭР ШАТ: 2018 ОНЫ 3-Р САРЫН 18 09:00 ЦАГААС СУИС-ИЙН ОЮУТНЫ ТЕАТР
    • ХОЁРДУГААР ШАТ: 2018 ОНЫ 3-Р САРЫН 25   09:00 ЦАГААС СУИС-ИЙН ОЮУТНЫ ТЕАТРТ                                                                                                                                                             ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ: МАСК ПРОДАКШН                                                                        ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА: “ХУВЬСАЛ” ПРОДАКШН, МӨРӨӨДЛИЙН ТЕАТР,             ЭМОЦИ ПРОДАКШН, УДЭТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх