Б.БАДРУУГАНЫ НЭРЭМЖИТ “АНХНЫ БҮТЭЭЛ-8” МЕДИА УРЛАГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ОЮУТНЫ НААДАМ

2018 оны 03-р сарын 14 өдөр, 03 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27336989_1956139461305860_7999119811113176900_n

УДИРДАМЖ, БОЛЗОЛ

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн анхны захирал, кино телевизийн найруулагч Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” радио, телевизийн шилдэг бүтээл шалгаруулах оюутны наадмыг 2008 онд анх тус сургуулиас санаачлан зохион байгуулсан.
2012 оноос олон улсын оюутнууд бүтээлээрээ оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд Монгол, Польш, Хятад улсын оюутнуудын 200 орчим бүтээл өрсөлдсөн.
Энэхүү наадамд медиа урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцох бөгөөд тэдний сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, шинэ залуу уран бүтээлчдийг нээн илрүүлэх, тэдний цаашдын бүтээл хийх хүсэл тэмүүллийг урамшуулан дэмжих төдийгүй олон орны оюутнууд бие биеээсээ харилцан суралцах, хамтран бүтээл туурвих боломжийг олгох нь наадмын зорилго юм.
Найм дахь удаагийн “Анхны бүтээл” оюутны наадам нь сэдэв хамаарахгүйгээр дараах төрлүүдээр шилдгийн шилдгүүдийг тодруулна. Үүнд:
- Телевизийн шилдэг бүтээл
- Радиогийн шилдэг бүтээл
- Шилдэг богино хэмжээний кино бүтээл
- Шилдэг гэрэл зургийн мультимедиа бүтээл
- Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
• Бүтээлийг сүүлийн нэг жилийн дотор буюу 2017 оны 4 дүгээр сараас хойш хийсэн байх
• Бүтээл нь бүтэн эсвэл богино хэлбэрээр телевиз, радио, интернет болон бусад платформоор олон нийтэд хүрээгүй байх
• Бүтээл нь шинэ шинэлэг санаа бүхий мэргэжлийн өнгө аястай, сонирхолтой, содон хийцтэй, ямар нэгэн байдлаар бусдын бүтээлээс хуулбарлаагүй байх
• Бүтээл нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байх
• Бүтээл нь 3-15 минут хүртэл байх
• Бүтээлийн формат нь HD, Full HD (4:3), Digi-Beta болон бусад хэлбэрээр хийгдсэн байх

ШАЛГАРУУЛАЛТ 
• Тус наадам нь гурван шатны шалгаруулалттай бөгөөд олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн шүүгчдийн баг шүүнэ.
- Эхний шат: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс төрөл тус бүрт 10 бүтээлийг сонгон шалгаруулна.
- Хоёрдугаар шат: Төрөл тус бүрт 5 бүтээлийг сонгон шалгаруулна.
- Гуравдугаар шат: Төрөл тус бүрт шилдэг 1 бүтээл болон шилдгийн шилдэг 1 бүтээлийг шалгаруулна.
• Шалгаруулалтанд дараах үзүүлэлтүүдийг онцлоно. Үүнд:
- Сэдэв, шинэлэг санаа
- Зохиолын бүтэц, найруулгын шийдэл болон бусад (зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлэг, дуу хөгжим) онцлох элементүүд
- Дуу болон дүрсний чанар
ШАГНАЛ
• Шилдгийн шилдэг бүтээл – 2.000.000 төгрөг
• Телевизийн шилдэг бүтээл – 1.000.000 төгрөг
• Радиогийн шилдэг бүтээл – 1.000.000 төгрөг
• Шилдэг богино хэмжээний кино бүтээл – 1.000.000 төгрөг
• Шилдэг гэрэл зургийн мультимедиа бүтээл – 1.000.000 төгрөг
• Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл – 1.000.000 төгрөг

БҮРТГЭЛ, БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ
Бүтээл хүлээн авах:
2018 оны 4 сарын 1-ний өдрийн 17 цаг хүртэл СУИС-ийн Хичээлийн IY байранд “АВ” телевизийн студэд хүлээн авна. Мөн msuac.sbma@gmail.com хаягаар онлайн хүлээн авна.
Бүтээлд дараах материалуудыг хавсаргана. Үүнд:
- Суралцаж буй сургуулийн суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт
- Оролцогчийн өөрийн хийсэн бүтээл гэдгийг батлах профессор багшийн тодорхойлолт
- Бүтээлийн зохиол, зураг авалтын үеийн гэрэл зургууд
- Оролцогчийн зураг 1 хувь
- Хураамжийн төлбөр: 1 бүтээл 10,000 төгрөг

Холбоо барих: Утас: 99184726, 88804767, 98117763, 91179191
Вэб сайтhttp://www.sbm.msuac.edu.mn/
Фэйсбүүк хаягhttps://www.facebook.com/SBMA.MSUAC

Ерөнхий зохион байгуулагч:

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН
РАДИО, ТЕЛЕВИЗ, МЕДИА УРЛАГИЙН СУРГУУЛЬ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх