“Урлаг ба Миний Бодол” нийтлэл

2018 оны 03-р сарын 15 өдөр, 05 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сайн байцгаана уу? намайг мөрөөдөл гэдэг би бага байхаасаа л их мөрөөдөмтгий хүүхэд байсан .  Тэр л зорилго мөрөөдөлдөө хөтлөгдөн өнөөдөр Кино Урлагийн Дээд сургуульд Сэтгүүлч мэргэжилээр суралцаж байна . Би хоосон ярьж мөрөөдөх биш бодол санаагаа үйлдэл болгож амьдруулахыг мөн үнэнийг эрэлхийлж зөвийг хайдаг зөв нэгэн байхсан гэж алхам бүрдээ бодож явдаг. Өнөөдөр энэхүү нийтлэлээрээ оютан залуус найз нөхөд дүү нар та бүхэндээ Урлаг гэх гайхалтай соёлыг өөрийн үзэл бодолоороо чадан яадан хүргэхийг зорилоо. Хүмүүс Урлаг Урлаг гээд яриад л байдаг .Урлаг ярихаас эхлээд тухайн улсын соёл гэдэг зарчим нэгдүгээрт тавигдах юм болов уу . Миний уншиж мэдсэнээр Алтайн нуруунаас эхлээд  Байгаль нуур,  Цагаан хэрэм хүртлэх өргөн уудам нутаг дэвсгэр дээр Монголчууд бидний  өвөг дээдэс, омог аймгууд  үе үеийг дамжин  хүрсэн байдаг. Өдийгөөс төдий хүртэл хугацаанд бидний хамгийн том соёл эх хэл, Монгол хэл юм. Олон мянган  жилийн баялаг болсон зуун зуундаа хөгжин дэвшиж ирсэн түүхтэй эртний хэл энэ том соёлоо бид энэ зуунд Урлагийн соёл болгон хөгжүүлсээр ирсэн . Үүний дараа бид бүхэнд өвлөгдөн ирсэн эртний олон сайхан язгуур урлагийн төрлүүд байдгаас үүнээс салаалан бид бүгдээрэй энэ зуунд Урлагийн нэгэн гэр бүл болцгоосон.Их Урлаг гэдэг амьдралын толь бид түүнд үнэн нүүр царай сэтгэлийнхээ гүн дэх илрхийлэл мөн баяр гуниг алдаа оноогоо тольдон харж буй  ухаарал сэтгэлийн баяр баясал хүч тэнхээг авч өгч байдаг оюуны хамгийн том бүтээл билээ . Ирээдүй намайг бас чамайг хүлээж байгаа болохоор үнэн атлаа бартаатай энгийн замаар явж том болох гэж яарахаасаа илүү хүн болох гэж яараарай . Миний хүндэлж биширч явдаг театрын нэгэн найруулагч ;

Урлаг бол хугацаагүй торгон цэргийн хороо юм

Энэ хорооны байлдагч болсондоо би омог төгөлдөр амьдардаг гэж хэлсэн нь

миний сэтгэлд байгаа Урлагийн төлөө цохилох зүрхийг улам хүчтэйгээр бадрааж чадсан юм.

Сэтгүүл зүйн 3-р курс Ж.Дуламсүрэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх