КУДС-ийн оюутнууд аваргаа шалгарууллаа

Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн багш, оюутнуудын дунд   сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.   Тэмцээнийг зураглаачийн гуравдугаар курсын оюутнууд сургуулийн Оюутны зөвлөлтэй   хамтран зохион байгуулсан юм.

Эрэгтэй 17, эмэгтэй 10 баг оролцсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд зураглаачийн   нэгдүгээр курсынхэн тэргүүлсэн бол хоёр, гуравдугаар байрт найруулагч, жүжигчний   ангийнхан шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд жүжигчний дөрөв, нэг, гуравдугаар курсынхэн  эхний гурван байрт шалгарсан юм. Эрэгтэй шилдэг тоглогчоор зураглаачийн нэгдүгээр курсын оюутан Н.Төрбат, эмэгтэй шилдэг тоглогчоор жүжигчний дөрөвдүгээр курсын оюутан Н.Батчимэг нар тодорсон.

Өмнө нь оюутнуудын дунд уг тэмцээн зохиогддог байсан бол энэ удаа КУДС-ийн багш нарын баг оролцсоноороо онцлогтой. Багш нарын баг зооны тоглолтуудад тоглож, шийдвэрлэх үеүдэд хожлоо таарсан багтаа өгч тэмцээнийг өндөрлүүлсэн юм.  Энэ талаар сургуулийн биеийн тамирын багш Э.Сүхбат хэлэхдээ “Багш нарын оюутнуудтайгаа илүү ойр байх тэр ч утгаараа тэмцээнийг илүү сонирхолтой болгох гэж оролцсон гэж яриа өгчээ”. Тэр утгаараа эхний хэсэгт тоглоод тэмцээнээ өндөрлүүлсэн” гэлээ.

Тэмцээний үеэр жүжигчний хоёр, гуравдугаар курсын оюутнууд өөрсдийн бэлдсэн флашмоб бүжгээрээ сюрприз барьсан нь баг тамирчид болоод сургуулийн нийт оюутан залуус, багш нарт гэнэтийн бэлэг болж чадсан юм.

Сургуулийн спортын үйл ажиллагаа үүгээр төгсөхгүй ирэх сард гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжлэх аж.

Мэдээ бэлтгэсэн:  Сэтгүүлчийн 2-р курс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *