КУДС-аас зохион байгуулж буй сургалт

Кино урлагийн дээд сургууль нь кино бүтээх сонирхолтой, бакалаврын боловсролтой /мэргэжил харгалзахгүй/ залууст зориулан 2.5 жилийн кино найруулагчаар мэргэших түргэвчилсэн сургалтыг зарлаж байна. Сургалт эхлэх хугацаа: 2018 оны 11-р сарын 10 Сургалтын үргэлжлэх хугацаа дараах үе шаттай хэрэгжинэ.

Үүнд: Эхний 3 улиралд нь: – Орчин үеийн кино зохиолын үндэс – Кино найруулга зүй, – Продюсер, дистрибютерийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замууд зэрэг онол, дадлагын хичээлүүд явагдана. Сүүлийн 2 улиралд: Киноны төслөө хэрэгжүүлж бүтээлтэй төгсөх болно. Сургалтанд хамрагдаж төгссөн төгсөгчдөд кино найруулагчаар мэргэшсэн гэрчилгээг олгоно. Лавлах утас: Сургалт, бодлого, хяналтын алба 99097453, 99898809 КУДС-ийн Сургалт, бодлого, хяналтын алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *