Должингийн Довдон /Баримтат киноны найруулагч /

2018 оны 10-р сарын 30 өдөр, 06 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Довдон - найруулагч  (1)   Д.Довдон 1934 онд Булган аймгийн Хутаг өндөр сумын Будан гэдэг газар төрсөн. 1944-1949 онд аймгийн төвийн дунд сургууль, 1950  онд Улаанбаатар хотын мал эмнэлэгийн техником, 1953-1957 онд Урлагийн сургуулийн найруулагчийн ангид тус тус суралцан төгссөн. 1957-1959 онд Завхан аймгийн соёлын ордонд найруулагчаар ажиллах хугацаандаа олон жүжиг, шог гараа, концерт найруулан тавьж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ. 1959 оноос Урлагийн хэрэг эрхлэх хороонд жүжигчний  мэргэжилтнээр дэвшин ажиллаж байгаад 1960-1965 онд БХКУДС-д И.П.Копалений урланд  баримтат киноны найруулагчийн мэргэжлээр суралцан төгссөн. 1965 оноос Монгол кино үйлдвэрийн баримтат киноны найруулагчаар ажиллаж, баримтат киноны бүхий л төрөл жанарыг хамарсан 400 бүлэг баримтат кино 150 гаруй бүлэг кино мэдээ сэтгүүлийг хийж уг бүтээлүүдийнхээ зохиол тайлбарыг өөрөө бичиж туурвисан байна. Найруулагч Д.Довдон нь монголын 20-оод уран сайхны киноны гол ба туслах дүрд тоглсоны дээр “Халгай” “Тоншуул” зэрэг шүүмжлэлт хошин шог богино хэмжээний кинонуудад тоглож авъяаслаг жүжигчин болохоо харуулсан юм. Үүний дотор монголын уран сайхны “Хүргэн хүү” киноны Хөдөлмөрийн баатар Дэмбэрэлийн дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд танигдан хүндлэгдсэн нэгэн билээ. Тоглосон уран сайхны киноны жагсаалт:

1. Хүргэн хүү – Хөдөлмөрийн баатар Дэмбэрэл

2. Их говийн жонон – Сэтгэцийн өвчтэй лам

3. Босоо ороолон – Өвгөн Жигмэд

4. Уяа – Уяач сохор өвгөн

5. Хааны сүүлчийн хатан –  Эзэн Богдын итгэлт зөвлөх лам

6. Цэргийн хүү, Нүглийн золиос, Хөдөөгийн баясгалан, Алганы хээ, Аянга зэрэг уран сайхны кинонуудын туслах дүрүүд, телевизүүдэд хууль зүйн уран сайхны нэвтрүүлэг болон теле зохиомж клипүүдэд өвөрмөц дүрүүдийг бүтээж ирсэн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх