Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Дэмидийн Хишигт /Кино найруулагч/

2018 оны 10-р сарын 31 өдөр, 07 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Д.Хишигт    Дэмидийн Хишигт 1931 онд Архангай аймгийн Хашаат сум “Гүнгийн өвөлжөө” гэдэг газар төрсөн. 1950 Онд Урлагийн сургууль, 1967 онд Москвад Зурагт радиогийн курс төгссөн. 1957-1959 онд Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд суралцсан. 1950- 1966 онд Хүүхдийн төв театрын анхны жүжигчдийн нэг, туслах найруулагч, Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын уран сайхны удирдагч, Монголкино үйлдвэрт ассистент найруулагч, баримтат киноны найруулагч, 1967-1991 онд МҮТВ-д найруулагч, 1991 оноос РТДС-д багш.”Монгол гэр”, “Монгол хөөмий”, “Монгол эмээл”, “Ингэн эгшиг” зэрэг баримтат кино, “Учиртай гурван толгой” кино дуурь найруулсан. Москва хотноо болсон Олон Улсын “Солонго-87” телевизийн кино наадамд “Ингэн эгшиг” кино нь тэргүүн шагнал хүртсэн. “Нүүдэл” , “Орхоны хөндийгөөр” зэрэг 20 гаруй баримтат киноны зохиол бичжээ.Тэрээр “1962 онд “Баясгалан”, “1964 онд “Тус биш ус”, уран сайхны кинонуудыг найруулсан бол 1966 онд “Нөмрөг хадны цуурай”, 1983 онд ‘Гарьд магнай”, 1990 онд “Тод магнай”, 1994 онд “Цэц магнай” киноны зохиолуудыг Ардын уран зохиолч Ш. Сүрэнжавын хамтаар бичиж, “Цэргийн хүү” киноны Навааны дурийг дэлгэцнээ бүтээсэн байна.Д. Хишигтийн хөдөлмөр бүтээлийг үнэлж 1991 онд Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байна. Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Д. Хишигт өнөөдөр Монголын Радио Телевизийн дээд сургуульд багшилж Кино найруулагчийн мэргэжлээр өөрийн залгамж халаагаа бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр хүчин зүтгэлээ зориулан ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх