Урлагийн гавъяат зүтгэлтэн Жамьянгийн Бунтар /Кино найруулагч / /1928-1997 он /

2018 оны 11-р сарын 01 өдөр, 09 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ж.бунтар   Ж. Бунтар 1928 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт “Хажигтын хаяа” гэдэг газар төрсөн. 1938-1943 онд бага сургууль, 1947-1950 онд Намын шинэ хүчний дээд сургууль, 1959-1963 онд 3ХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд сургуулийг уран сайхны киноны найруулагчийн мэргэжлээр тус тус дүүргэжээ. 1945 оноос rовь-Алтай аймагт бага сургуулийн багш, аймгийн гэгээрлийн хэлтэст байцаагч, 1950 оноос МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1952 оноос М3НН-т лектор, хэлтсийн эрхлэгч, 1955 оноос орлогч дарга, нарийн бичгийн дарга, 1963 оноос Монгол кино үйлдвэрт редактор, найруулагч, үйлдвэрийн дарга, ерөнхий найруулагч, тус тус ажиллаж байлаа. Ж. Бунтар “Төгсгөл”, “Далайддусал нэмэр”, “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” /г. Жигжидсүрэнтэй/, “Давааны цаана даваа”, “Газарчин”, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, “Гэрлэж амжаагүй явна”, “Ирж яваа цаг” зэрэг 10 гаруй уран сайхны кино бүтээжээ.Үүний зэрэгцээ “Дамдины Сүхбаатар”, “Ардын эрхт Монгол улс”,”Афган ард түмэнд баяр хүргэе” зэрэг баримтат кино бүтээж 60 гаруй баримтат кино, кино мэдээний зохиол, тайлбар бичсэнээс гадна “Бүхэлдээ хүний төлөө”, “Тэнгэр бид хоёр”, ”Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм”, “Бидний хариуцлага”, “Сүүн цагаан сэтгэл”, “Хайрыг булаасан бүсгуй”, зэрэг 30 шахам орчуулгын киноны найруулагчаар ажиллажээ.Ж. Бунтар “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”, “Дэгдээхэй нас”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг уран сайхны киноны дууны шүлэг бичсэн нь нийтийн хүртээл болсны дээр сонин хэвлэлд олон арван өгүүлэл, тэмдэглэл, нийтлэл, судалгааны материал нийтлүүлжээ.

Ж.Бунтарын уран бүтээлийн жагсаалт: Үүнд.

1.Төгсгөл                                                              1967 он

2.Далайд дусал нэмэр                                     1970 он

3.Нар хиртсэн жил                                           1974 он

4.Эх бүрдийн домог                                          1975 он

5.Давааны цаана даваа                                    1977 он

6.Үүрийн цолмон                                              1979 он

7.Гэрлэж амжаагүй явна                                 1981 он

8.Гарьд магнай                                                   1983 он

9.Газарчин                                                           1983 он

10.Галын урсгал                                                 1985 он

11.Ирж яваа цаг                                                  1986 он

12.Тод магнай                                                     1990 он

13.Булингар                                                         1992 он

14.Халаасны өрөө                                              1994 он

15.Цэц магнай                                                    1995 он

Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Ардын хувьсгалын 40,50,60 жилийн ойн медаль, Соёлын тэргүүний ажилтан цолоор тус тус шагнаж байсны дээр, монголын урлагийг хөгжүүлэхэд оруулсан бүтээлч хувь хандивыг үнэлж 1990 онд БНМАУ¬ын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээн шагнасан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх