


Бага насны хүүхдийн түлэгдэлт газар авч байна.
Тодруулбал 2018 оны эхний 10 сарын статистик үзүүлэлтээр 0-5 насны хүүхдийн 90 хувь нь гэртээ түлэгдсэн, 29 хүүхэд түлэгдэлтээс болж амь үрэгдсэн судалгаа байдаг. Энэ нь эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас шууд хамааралтай. Мөн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал шаардлага хангаагүйн улмаас бага насны хүүхэд түлэгдэх тохиолдол ч байдаг гэж ОБЕГ-аас үзэж байгаа юм.
МХЕГ-ын эрүүл мэнд хяналтын хэлтсийн дарга Э.Баярболд хэлэхдээ “2018 оны эхний 11 сард 3000 гаруй гал түймэр гарч улмаар 68 хүн нас барсан харамсалтай хэрэг тохиолдсон, өмнөх оныхоос гал түймрийн байдал 1,5 дахин өссөн ” гэв. Эцэг эхийн хараа хяналт муу байгаагаас энэхүү асуудлууд үүсдэг. Уг аяны гол зорилго нь бага насны хүүхэдтэй айл өрх эцэг эхчүүдийг сургалтанд хамруулж үр хүүхдээ галын аюулаас урдчилан сэргийлэх 2 шатны сургалт явуулсан байна. Хүүхэд хамгаалах хөгжлийн газар, ОБЕГ, МХЕГ-тай хамтран 2017 онд хүүхдийн түлэгдэлт эцэг эхийн хариуцлага аяныг зохион байгуулсан ба энэ онд хоёрдахь удаагаа амжилттай зохион байгуулсан юм.
Нийтэлсэн: Сэтгүүлзүйн 2-р курс
Leave a Reply