Д.Жигжидийн нэрэмжит КУДС-ийн /Урлаг урлан/ МСҮТ-ийн Д. Энхтуяа багштай 11Б /фото зураг тайзны зураач/ ангийнхан үзэсгэлэнгээ гаргалаа. Тэд натирморт болон 3D чиглэлээр өөр өөрсдийн арга барилаараа зохиомжлон бүтээлээ туурвидаг байна.
Тухайлбал, 11Б ангийн сурагч Б.Одхүү багаасаа зураач болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн өдгөө 15 жилийн турш тасралтгүй зураг зурж буй залуу уран бүтээлч юм. Тэрээр “Уусгалттай бичлэг” хэв маягаар зурдаг бөгөөд гол төлөв Монгол ахуй, зан заншил, Монгол эмэгтэйн хөргийг уран зурагтай хослуулан усан болон тосон будгаар зурдаг байна.
11Б ангийн сурагчид энэ үзэсгэлэнг олон сар бэлдэсний эцэст сургуулийн багш, сурагч, оюутнуудад /2018.12.06/ өнөөдөр ийн толилууллаа.
Мөн сурагчид энэ үеэр фото зургаа ч дэлгэн харуулсан юм.




Leave a Reply