КУДС-ИЙН ОЮУТНЫ ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ

 

  1. Бие, хэл, сэтгэлийн ариун чанарыг эрхэмлэн, эрдэмд суралцах бүхий л чадамжаа өөрөө бүтээцгээе !
  2. Байгалиас заяасан эрч хүч,оюуны ухаан,ур чадвараа таньж,түүнийгээ хөгжүүлэхэд ямагт бэлэн байцгаая !
  3. Залхуурал хорсолт,атаархал.хов жив,муу санааны үйлээс ангид байж,гэрэл гэгээ,хайр энэрэлтэй орчинг цогцлооё !
  4. Ертөнийн юмс үзэгдлийн зүй тогтол,учир холбогдлыг танин мэдэх, монгол ухаан,шинжлэх ухаан ариун баялаг сангаас тасралтгүй суралцаж, амьдрахуйн мэдлэгт шамдацгаая !
  5. “чи юм сурахгүй бол хэнч чамд гараа сунгахгүй” гэсэн өвгөдийн сургаалийг эрхэмлэн санаж овсгоо самбаатай,үлгэр дуурайлалтай үзэл санаагаар бие сэтгэлээ төлөвшүүлж, эв найртай амьдарцгаая !
  6. Сэрүүлэг дээд сургуульд ажиллах,суралцах энэ насны заяа тавиландаа бишиоч бусдаас илүү мэдээлэл,мэдлэг олж, багш шавийн холбоо,цагийн үнэ цэнийг ухаарцгаая !
  7. Гаж дон,буруу суртал,үргүй зардалд автахгүй хууль тогтоомж, ёс зүйг эрхэмлэн, сургууль,багш,хамт олноороо бахархан,сэтгэмж өндөртэй ажиллацгаая !
  8. Өөрийн эрдэм мэдлэг,хүсэл тэмүүлэл,үзэл санаа,ёс зүйдээ үнэнч байж, Монгол орноо хөгжүүлэх их үйлсэд нэгдэн өөртөө итгэлтэй явцгаая !
  9. Хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагат нийцэн монгол үндэстний түүх соёл,ёс зүй,оршихуйн их чадамжийг баяжуулж, тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлаа хэзээд эрхэмлэцгээе !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *