“SaveЗаяа” хандивийн аян өрнөлөө
КУДС-ийг 2016 онд найруулагч мэргэжлээр төгссөн найруулагч Г.Батзаяа цусны хорт хавдар туссаны улмаас БХНАУ-ийн Бээжин хотод хэвтэн эмчлүүлж байна. Түүний эмчилгээний зардалд 650 сая төгрөг хэрэгтэй байгаа юм.
Нэг ангийн нөхөд нь найздаа амьдрал бэлэглэх зорилгоор төгссөн сургууль дээрээ ирж хандивын аян өрнүүлээд байгаа бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр КУДС-ийн “Оюутан театр”-т найруулагч П.Дэлгэрбаяр, Ж.Сэнгэдорж нарын бүтээсэн киног мэргэжил нэгт ахан дүүсдээ тус бүрийг нь 3000 төгрөгөөр үзүүлэн цугларсан мөнгийг эмчилгээний зардалд хандивлахаар болжээ.
КУДС-ийн захиргаа, багш, оюутнуудын сэтгэлийн бэлэг түүний эмчилгээний зардалд бага ч болов тус болно гэдэгт итгэж байна.
Leave a Reply