Төрийн Соёрхолт, Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Д.Жигжид, МУГЖ, М.Бадамгарав, МУУГЗ, найруулагч Ц.Зандраа нарын 100 жилийн ойд зориулсан Хөрөг найруулалын уралдааны удирдамж

2019 оны 09-р сарын 25 өдөр, 05 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

  Төрийн Соёрхолт, Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Д.Жигжид, МУГЖ, М.Бадамгарав, МУУГЗ, найруулагч Ц.Зандраа нарын 100 жилийн ойд зориулсан Хөрөг найруулалын бичвэрийн уралдааны удирдамж

2019 оны 9 дүгээр сар 19                                                             Улаанбаатар хот

Үндэслэл: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6-р сарын 28-ны өдрийн хуралдаанаар Төрийн Соёрхолт, МУАЖ, найруулагч Д.Жигжид, МУГЖ, М.Бадамгарав, МУУГЗ, найруулагч Ц.Зандраа нарын 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол гаргасан. Үүний хүрээнд КУДС-ийн удирдлагын зүгээс “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг ирэх сарын 25-нд зохион байгуулахаар товолсон юм. Үүнтэй холбогдуулан оюутан залуусын дунд хөрөг найруулалын бичвэрийн уралдааныг зарлаж байна.

Зорилго: Оюутан залууст Төрийн Соёрхолт, МУАЖ, найруулагч Д.Жигжид, МУГЖ, М.Бадамгарав, МУУГЗ, найруулагч Ц.Зандраа нарын уран бүтээлийг сурталчлан таниулах, тэдний бүтээлийн онцлог, түүхэн замналыг судлуулж мэдлэг, мэдээлэл олгоход оршино.

Хөрөг найруулалын үндсэн чиглэл, тавигдах шаардлага:

v  Хөрөг найруулал нь сэдвийнхээ хүрээнд үнэн бодидтой мэдээлэл тусгасан байх

v  Уран бүтээлийн онцлог, давуу талыг дурьдсан байх

v  Амьдралын замнал, гавьяа шагналыг дурьдсан байх

v  Эрдэм шинжилгээний болон уран сайхны аргаар бичигдсан байх

v  Дэс дараалалтай, утгын алдаагүй бичигдсэн байх

v  Оролцогч оюутан залуус нэр болон ангиа тодорхой бичсэн байх

Хүлээж авах хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 15-аас 2019 оны 9 дүгээр сарын 27 хүртэл

Хамрах хүрээ: 1-4-р курсын бүх оюутануудын дунд нээлттэй зохион байгуулагдана.

Дүгнэх журам: Хөрөг найруулалд тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан эхний 3 бичвэрийн ажлыг эрдэмтэн, багш нар болон гадны төлөөлөгчид уншин танилцаж сонгон шалгаруулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх