“48 цаг – Монгол 2019″ олон улсын кино наадмын бүртгэл явагдаж байна

2019 оны 09-р сарын 26 өдөр, 01 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
245219-25092019-1569381203-703457372-Poster

68538834_2451706374893634_3023017146515980288_n

Кино урлагт хайртай, дуртай хэн бүхний анхааралд!

10 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдээ хэзээ ч мартамгүй дурсамжтай, үр бүтээлтэйгээр өнгөрүүлэхийг хүсэж байвал анхаарлаа хандуулахыг хүсье.

Та 48 цагийн дотор кино хийдэг гэвэл итгэх үү? Боломжгүй мэт санагдаж байна уу? Тэгвэл энэ асуултад хариулсан “48 цаг” олон улсын бэсрэг кино наадам Монголд 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Наадмын бүртгэл 2019 оны 10 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэл үргэлжилнэ. “48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын кино наадамд эх орноо төлөөлөн оролцож дэлхийн зургаан тивийн 150 гаруй хотын киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх болно. Иймд авьяас билэг, оюун ухаан, хурд хүч, зохион байгуулалтын ур чадвараа сорин дэлхийн киночидтой өрсөлдөхийг урьж байна.

Дашрамд дуулгахад шилдэг бүтээл 2020 оны Каннын кино наадмын бэсрэг киноны буланд дэлхийн шилдэг бүтээлүүдтэй зэрэгцэн үзэгчдийн хүртээл болох боломж бас бий. Манай улсын хувьд 2011, 2013, 2017 онд Каннын бэсрэг киноны буланд шалгарч бүтээлээ толилуулж байсан бахдам түүхтэй билээ.

Холбоо барих утас: 96647260, 99170361, 88690044

Цахим бүртгэл: www.48hourfilm.com/mongolia

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх