Уг хандивын аяны хүрээнд кино найруулагч П.Дэлгэрбаярын бүтээл болох ‘’Илд цэцэг’’ киног оюутан болон багш нарт 3000 төгрөгөөр үзүүлсэн юм. Тасалбараас цугласан мөнгийг эмчилгээний зардалд зориулах бөгөөд сэтгэлийн дэм өгөх зорилготой тус аяныг зохион байгууллаа. Мөн энэ өдөр оюутан залуучуудад хандан кино найруулагч П.Дэлгэрбаяр “Хүнд туслахад өгч байгаа хэмжээ хамаагүй, харин өгч буй сэтгэл л чухал” хэмээн хэлсэн юм.
КУДС-ийн үе үеийн төгсөгч, оюутан залуус та бүхнийг хандивын гараа сунгахыг “SaveZaya” аяныг зохион байгуулагчдын зүгээс уриалж байлаа. Түүнчлэн эмчилгээний зардлын багахан ч болтугай хэсгийг бүрдүүлж буй хандивын аян өрнүүлж байгаад Кино Урлагийн Дээд Сургуулийн үе үеийн төгсөгчид болон оюутан залуус, сургуулийн удирдлагуудад талархалаа илэрхийлж байв.
Мэдээг бэлтгэсэн: Сэтгүүлчийн 3-р курсын оюутан Ч.Мягмарням


Leave a Reply