
Монголын кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, кино урлаг хөгжих гол үндэсийг нь тавилцсан суут уран бүтээлчид болох Төрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч Д.Жигжид, МУГЖ М.Бадамгарав, УГЗ найруулагч Ц.Зандраа нарын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Үүний хүрээнд Д.Жигжидийн нэрэмжит КУДС олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр болсон АХА тэмцээн байлаа. Энэхүү тэмцээнд 1-4-р курсын нийт 50 гаруй оюутан залуус оролцож мэдлэг оюунаа сорьсон юм. Тэд Д.Жигжид, Ц.Зандраа, М.Бадамгарав нарын уран бүтээлтэй холбоотой, кино урлагтай холбоотой сонирхолтой асуултанд хариулж, хичээл дээрээс олж авсан мэдлэгээ улам баталгаажуулсан үр өгөөжтэй тэмцээн болж өнгөрлөө.
АХА тэмцээний ялагчаар жүжигчний 4-р курсын оюутан М.Мөнх-Ирээдүй шалгарсан бол дэд байрыг жүжигчний 4-р курс Ж.Хөхдэй эзэлсэн юм. Нийт оролцсон оюутнууд болон мэдлэг оюунаараа тэргүүлсэн дээрхи хоёр оюутандаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе.



Leave a Reply