Кино Урлагийн дээд сургуулийн оюутан залууст шинэчлэгдсэн хуулийг танилцуулах сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн ЦЕГ-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн хошууч Б. Баярбаясгалан эрүүгийн тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн өөрчлөлт шинэчлэлт хэрэгжилтийг  КУДС-ийн 1-4-р курсын оюутнуудад танилцууллаа.   Мөн оюутан залуусын дунд нийтлэг тохиолддог дараах  гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө  өгсөн юм.  Үүнд:

  • Олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явах зөрчил
  • Мансууруулах бодис хэрэглэх зөрчил
  • Хулгай дээрэм хийж бусдыг биед гэмтэл учруулах зөрчил
  • Цахим орчинд бие биенээ  гүтгэн доромжлох зөрчил  гэх мэт зөрчлүүд  дээр жишээ авлаа.

IMG_1564

Зөрчлийн тухай 625 хууль байдаг үүний нэгийг зөрчсөн тохиолдолд  мөнгөн торгууль төлүүлэх , түр саатуулах , албадан ажил хийлгэх хуулийн заалттай гэдгийг Хошууч Б.Баярбаясгалан сануулан хэлж байв.  Сургалтын төгсгөлд нийт оюутан залуусдаа хандан хуулиа  дагаж мөрдөхийг уриаллаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *